“Их Бага Баяншарга” ТББ нь хүний эрхийг дээдлэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүй үеийнхэнд байгаль хамгаалж ирсэн ардын зан үйл уламжлалыг өвлүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудлыг эн тэргүүнд авч үзэх, баялгийг зохистой ашиглахад чиглүүлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийг мэдээллээр хангах,ядуурлыг бууруулах,соён гэгээрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөөх бүх үйл хэргийг дэмжиж ажиллах.Тус ТББ –нь гишүүнчлэлгүй нийгэмд үйлчилдэг. Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн гишүүн байгууллага юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО
БАЯНШАРГА САН ҮҮССЭН ТОВЧ ТҮҮХ
Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос ардын болон шашины уламжлалт зан үйл сэргэж,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хэсэг ахмадууд доктор З.Батжаргал, Д.Цэнд, нутгийн өвгөд С.Чоймбол, Ш.Товуу, Б.Чойнжуур нар, нутгийн лам нар, дунд, залуу үетэйгээ хамтарч “Баян шарга” уулаа жил бүр уламжлал ёсоор тахих болсон.
Тахилгын уламжлалыг дунд болон залуу үеийнхэн өвлөн авч, Баяншарга уулын талаар ном бичиж, судар ,сонин хэвлүүлэх зэргээр үйл ажиллагааг жилээс жилд дэлгэрүүлж үргэлжлүүлсээр ирсэн.

Баяншарга уулын тахилгыг зохион байгуулагчид нэгдэж“Баяншарга” сан ТББ – байгуулж 2008.07.25 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын 188-р тушаалаар №7796, РД1087797 тоот гэрчилгээ авсан. Баяншарга гэдэг нэр тухайн үеийн улсын бүртгэлд давхардсан учраас “ИхБага”гэдэг нэрийг нэмж авсан. Сүхбаатар аймагт ажиллах орон нутгийн салбарыг тусгайд нь зохион байгуулж, 2011.07.11 нд удирдах зөвлөлийн гишүүдээр Н.Мөнхбаатар, Ц.Батзаяа, Ц.Адяабаатар, Н.Лхагвасайхан, Б.Баярцогт нарын 11 хүнийг сонгов.
Улаанбаатарт ажиллах ТББ –ын Удирдах зөвлөл,Хяналтын зөвлөлийг өөрчилж 2012.02.27 нд Улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлж, “ИхБага Баяншарга” сан ТББ гэрчилгээний дугаар 9081004022, Регистрийн дугаар 1087797-тай болсон.
ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
“Их Бага Баяншарга ТББ” нь орон нутагт хүний эрхийг дээдэлсэн хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх, газар түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, усыг зохистой ашиглахад орон нутгийн иргэд, олон талын оролцоог хангах сургалт сурталчилгаа хийх, мэдээллээр хангах, бусад хуулиар хориглоогүй асуудлаар ажиллана.
- Хүн эрх, эрүүл мэнд болон байгаль орчинд хор хөнөөл ихтэй уул уурхай, Байгаль орчин сүйтгэгч хуулийн этгээдүүдтэй хатуу тэмцэл явуулах
- Байгаль орчин, экологийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох
- Нийтийн эрх ашиг, сонирхолыг хамгаалж төрийн нийтийн зориулалттай өмч буюу газар, газрын хэвлийн баялгийн өмчлөлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах
- Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, байгаль орчны чиглэлийн сурталчилгаа хийх
- Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчны ерөнхий үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль,Цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмал болон бусад байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэхэд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах
- Тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж буй төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах
- Дүрэмд заасан асуудлаар гадаад, дотоодын олон улсын байгууллагууд, төрийн болон ТББ-тай энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид, иргэд, болон төв, орон нутгийн телевиз, радио, сонин, хэвлэлтэй хамтарч ажиллана.
- Баяншарга уул сонин, mn сайтыг ажиллуулана.