Та баяжмаар байна уу. Хэрвээ богино хугацаанд хөлжиж, эдийн засгийн хувьд биеэ даасан нэгэн болохыг хvсвэл анхаарлаа наашаа хандуул.
Эдийн засгийн ухааны эрдэмтэн мэргэд сvvлийн vеийн хамгийн их ашиг орлоготой атлаа баталгаатай бизнесээр
архи болон эмийн бизнесийг нэрлэж байна, цаана чинь. Итгэхгvй бол дэлгvvрээр ороод vзээрэй. Дэлгvvрт зарагдаж байгаа архины нэр төрөл гудамж болгонд байрлах эмийн сангийн тооноос энэ бvхэн vнэн болохыг та мэдэж болно. Хэдийгээр Монгол Улсын vйлдвэрлэлд голлох vvрэгтэй салбар нь уул уурхайн салбар гэдэг ч боловсруулах салбарын дотор архи болон эмийн vйлдвэрлэл, мөн архи, эмийн импорт цөөнгvй хувийг эзэлдэг аж. Статистикаас харахад 2008 онд Монгол Улс 72 тэрбум 731 сая 346,9 мянган төгрөгийн vнэ бvхий нийт 40 гаруй сая литр архи согтууруулах ундаа vйлдвэрлэсэн бол 2010 онд энэ тоо 10 сая литр буюу 10 тэрбум төгрөгийн vйлдвэрлэлээр нэмэгджээ.
Энэ нь боловсруулах салбарын 17,3 хувийг эзлэх vзvvлэлт бөгөөд 2008 онтой харьцуулахад архи согтууруулах ундааны vйлдвэрлэлийн хэмжээ бараг таван хувиар нэмэгдсэн гэсэн vг. Өөрөөр хэлбэл сvvлийн нэг жилд монголчууд өмнөх жилээс 10 сая литр архи согтууруулах ундаа илvv хэрэглэж, 10 тэрбум төгрөг архи согтууруулах ундаанд нэмж зарцуулдаг болсон гэсэн vг. Монголчууд архийг ингэж их хэрэглэлээ гээд эрvvл мэндэд нь л лав сайн нөлөө vзvvлээгvй. Харин ч архинаас шалтгаалдаг өвчин нэмэгдэж архинаас vvдэлтэй ядуурал нэмэгдсээр байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь монголчууд архитай адилхан эмийг ч өргөн хэрэглэдэг болжээ. Өргөн хэрэглэдэг гэсний учир нь эмийн сангуудын тоо борооны дараах мөөг шиг олширч тэд хамгийн их орлоготой байх болсноос хийсэн дvгнэлт юм. Хотод эмийн сангууд ингэж хэт төвлөрч, эмийн бөөний төвvvд нь хөдөөний сумд руу эмийн хангалт хийнэ. Эндээс очсон эм хөдөө орон нутаг, суманд стандартад нийцсэн эмийн санд зарагдана гэж vгvй. Төрөл бvрийн бараа зардаг сумын дэлгvvрийн нэг захад өнөөх эмчийн заавраар олгогддог эм хэвтэж байх нь олонтой. Эмийг монголчууд ингэж л эмх замбараагvй хэрэглэх болж. Эмийн хэрэглээ ингэж эмх замбараагvй бизнес болж хувирсан нь нийгмийн байдалтай шууд холбоотой. Vнэндээ ядуурал газар авч, амьдрах орчин муудснаас хvн амын дундах өвчлөл нэмэгдэж эмийн эрэлт хэрэгцээ нэмэгджээ. Бас нийт хvн амд ногдох эмнэлгийн vйлчилгээний чанар тааруу, хvрэлцээ муугаас иргэд эмийн компаниудын рекламны заавраар элдэв эм хэрэглэхийг илvvд vзэж эмх замбараагvй болсон нь эмийн бизнесийг бvр ч хөхvvлэн дэмжих болсон нь бодит vнэн.
Нийгэмд бий болсон энэ нөхцөл байдлыг мөнгөтэй болох хvсэлтэй хvмvvс соргогоор ашиглаж арай илvv мөнгөтэй нь эмийн бөөний төв, эмийн импортын компани эрхэлж арай бага мөнгөтэй нь тэднээс эмийг нь худалдаж аваад эмийн сан ажиллуулах болсон нь энэ. Баахан хvн амьтан хордуулаад амь насыг нь хохироочихгvй бол ч уг нь буруутгах зvйлгvй л дээ. Тэгээд ч эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн улиралд ханиад томуу газар авч эмийн сангуудын ачаалал дийлдэхээ больдог нь нууц юм биш. Тэр хэрээр эмийн бизнес эрхлэгчдийн бизнесийн сезон орж жилийнхээ гол орлогыг нугалж авдаг.
Эмх замбараагvй хэт их ийм хэрэглээ, хангалтын цаана хуурамч бvтээгдэхvvн байдаг нь бичигдээгvй хууль. Архины тухайд л гэхэд хортой, найруулсан олон янзын архи худалдаанд гарч олон ч хvний амь, эрvvл мэндийг хохироосоор байгаа. Тvvнээс дутахгvй олон хvн хуурамч эмэнд хордон хорвоог орхидог. Хуурамч эмийн хяналт дэндvv сул байгаа нь ийм тохиолдлыг улам бvр нэмж ард иргэд туршилтын туулай болсон хэвээр байна. Монгол Улсын хөгжилд vйлдвэрлэл чухал vvрэгтэй боловч ийм зvй бус хэрэглээг хөхvvлэн дэмжсэнээр vндэстнээ аюулд оруулах зам улам бvр ойрхон болж байгааг төрийн бодлого зохиож байгаа эрхмvvд анхаарах цаг болжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар 170 эмийг шинжилж vзэхэд, 27 нь стандартад нийцэж байсан аж. Хvн бvр байнга хэрэглэдэг дебазол, парацетомол, А, С витамин, аналгин зэрэг эмнvvдээс гадна тураана, таргалуулна гэсэн маш олон төрлийн хуурамч эм манай улсын эмийн зах зээл дээр эргэлдэж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар нийслэлийн эмийн сангуудад шалгалт хийхэд Монгол Улсын эмийн бvртгэлд бvртгэгдээгvй, чанарын баталгаажилтгvй виагра, нитроглицерин, баралгин, бифидумбактерин, саридон, глицерин зэрэг шахмал эмvvд, реамбирин тарилгын шингэн, дексон нvдний дусал, цифрокс, тетрациклин, флуцинарын тосон тvрхлэг зэрэг эмийг худалдаалж байсныг илрvvлж устгасан гэсэн. Эцэст нь тэмдэглэхэд эм болон архины энэ мэт хууль бус эргэлт, зохисгvй хэрэглээ монголчуудын удмын санд бодит аюул учруулахаар заналхийлж буйг сануулахад илvvдэх юун.
Х.Хvслэн


