Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын 2012-2017 оны хоорон дах ус ашигласны төлбөрийн мэдээлэл дээр шинжилгээ хийлээ.
Ашигт малтмалын төрлөөр /жонш, нүүрс г.м/ нь төлөгдөж буй ус ашигласны төлбөрийн ялгаатай байдлыг мөн 1 м куб тооцох усны төлбөрийн үнийн дүнг гарган ирж, он оноор нь болон нэгдсэн байдлаар хэдэн м куб ус ашигласан ба улсын төсөвт оруулсан усны төлбөрийн үнийн дүнг тооцож гаргалаа.
Ус ашигласны төлбөрийн мэдээлэл дээр шинжилгээ хийхдээ ОҮИТБС-н цахим тайлангийн засгийн газар тайлагнасан мэдээллээс авсан болно. Олборлох салбарын өгөгдөл мэдээллийг боловсруулахдаа сургалтаар олж авсан аргачлалуудыг ашиглав.
Тайлангаа бусдад ойлгомжтой байлгах зорилгоор инфографик байдлаар бэлдэж гаргалаа.

ИНФОГРАФИК-ГАДАРГИЙН УС М3 ҮНЭ/ГАЗАР ДООРХ УСНЫ М3 ҮНЭ

Сүхбаатар аймаг нь Мэнэн, Хэрлэн, Умард говийн гүвээт-Халхын дундад тал, Галба-Өөш Долоодын говь гэсэн Монгол орны 4 усны ай савд багтдаг. Тус ай савд олборлолт болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын ус ашигласан 1 м куб-н үнийн дүнг тооцож гаргахдаа legalinfo.mn ашиглав.
Усны экологи эдийн засгийн суурь үнэлгээг (legalinfo.mn) ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрээр (legalinfo.mn) үржүүлж, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээнд (legalinfo.mn) хувьчилж гаргаж ирсэн. Гадаргын ус, газар доорх усны 1м3 үнийн дүнг усны ай саваар нь ялган дээрх тооцооллоор бодож гаргаж ирсэн.

Image module
Image module
Image module
Image module
Image module
Image module

ИНФОГРАФИК- УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

Ашигт малтмалын төрлөөсөө шалтгаалж өөр, өөрөөр бодогдож байгаа бөгөөд ашиглалтын лицензтэй компани дээр ус ашигласан дүнг бодохдоо гүний усны 1м3 үнээр , хайгуулын лицензтэй үйл ажиллагаа явуулж буй компани дүнг гадаргын усны 1м3 дүнгээр тус тус тооцож гаргасан болно.
Ус ашигласан төлбөрийн дүн болон ашигласан усны хэмжээг ашигт малтмалын төрөл тус бүрээр нь ялган харуулав. Үүнээс харахад цайр олборлох үйл ажиллагаа явуулдаг компаниас хамгийн их төлбөр төлсөн нь харагдаж байна. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Цайрт Минерал ХХК нь ус ашигласны төлбөрийн ихэнх хувийг нь эзэлж байна.
Мөн нэгдсэн дүнгээр 2012-2017 онд улсын төсөвт оруулсан мөнгөн дүнгийн хэмжээг тооцож гаргасан.

Image module

ИНФОГРАФИК-АШИГЛАСАН УСНЫ ХЭМЖЭЭ

Тус аймагт 2012-2017 оны хооронд нийт ашигласан усны хэмжээг мөн он, оноор нь хэдэн м куб ус ашиглагдсаныг тус инфографикаас харах боломжтой. Ус ашигласан төлбөрийг 1м3 үнийн дүнд хувааснаар тухайн онд ашигласан усны хэмжээг тооцож гаргасан.

Image module

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖУУД:

  1. ОҮИТБС- eitimongolia.mn
  2. Усны тухай хууль – legalinfo.mn
  3. Ашигт малтмал, газрын тосны газар – mrpam.gov.mn
  4. Сургалтанд өгсөн материалыг ашиглав.