“Эмэгтэйчүүдийн –эв нэгдэл хөдөлгөөн”, ТВ-9 Телевиз, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 8 дахь жилдээ, нийгмийн салбар бүрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж өөрсдийн хувь нэмрээ оруулж буй 14 эмэгтэйг шалгаруулж “2011 оны Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй”өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагааг 2012 оны 3 дугаар сар 3 –нд Чингэсийн Өргөө цогцолборт зохион байгууллаа. Байгаль орчны салбараас Ихбага Баяншарга ТББ тэргүүн, сэтгүүлч Л.Бор шалгарчээ. Тэрээр ярихдаа: “Өөрийн итгэл үнэмшлээр цалин хөлсгүй, Тахилга шүтээнт уул ус, байгалийн цогцолборт баян бүрдийн үнэ цэнэтэй газар нутгаа уул уурхайгаас хамгаалж авч үлдэх, хүний эрхийг дээдлэх, шударга ёсыг тогтоох, өсөж төрсөн газрын нутгаа өөрсдөө мэдэх ”заягдмал эрхээ” эдлэх, баялгын үр шимийг нийт иргэд тэгш шударгаар эзэмших, уул уурхайтай холбоотой хуульд монгол хүн “баялгын эзэн” гэсэн логик утгийг суулгах, монголын сайхан газар нутагтаа уран, цацраг идэвхит бодисын аюул хөнөөл айдас түгшүүргүй амьдрахын төлөө, иргэдийн дуу хоолой болж, тэдэнд бодит мэдээлэл хүргэж, эрх мэдэлтнүүдэд ад үзэгдэж явдаг ТББ хүмүүс бидний ажлыг “мэдэрч” олон нийтэд ингэж сурталчилж байгаа “Эмэгтэйчүүдийн –эв нэгдэл хөдөлгөөн”, ТВ-9 Телевиз, Монголын эмэгтэйчүүдийн холбоонд баярлалаа.
Наран мандах зүгт байгаа нутаг усныхан, нутгийнхаа тахилга шүтээн уул овоод, түүний дотроос Баяншаргынхаа ууланд, өвөг дээдсийнхээ сүнсэнд залбирч мөргөе “ гэлээ.
Сэтгүүлч Ж.Отгонсүрэн