Өдөрт ердөө таван аяга кофе уухад хөгжим сонсож байгаа, эсвэл өөр төрлийн чимээ шуугиан сонсож эхлэх боломжтой.
Австралийн Мельбурн хотын их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсан бөгөөд үүндээ 92 сайн дурынхныг хамруулжээ. Тэд янз бүрийн хэмжээтэй кофе ууж байсан гэнэ. Ингээд тэдэнд “цагаан шуугиан” сонсохыг санал болгосны дараа Бинго Кросбигийн “Цагаан Кристмас” гэдэг дууг тэндээс олж сонсохыг санал болгожээ. Гэхдээ үнэн хэрэгтээ судалгаанд оролцогсодын ихэнхэд нь тухайн дууг тавьж сонсгоогүй байна.
Гэтэл их хэмжээний кофе ууцгаасан хүмүүс энэ дууг сонссон хэмээн нотолсон байна. Тиймээс кофеин болон стресс хамтдаа хий юм сонсдог болгож байна хэмээн эрдэмтэд нотолжээ. Энэ нь сэтгэл мэдрэлийн өвчний эхний шинж тэмдэг болно хэмээн тэд үзэж байгаа юм. Өдөрт ердөө тавхан аяга кофе уухад л ийм байдалд хүрэх боломжтой.
Кофеин агуулдаг цай, хатуулаггүй ундаа болон тэнхээ тамир оруулдаг гэх ундаа зэргийг их хэмжээтэй уусан тохиолдолд хий юм сонсох боломжтой болно. Сэтгэлийн таагүй байдлыг бий болгосон үйл явдал, дээрээс нь кофе нэмэрлэх юм бол эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг учир ийм төрлийн ундаа аль болох хэрэглэхгүй байхыг эрдэмтэд сануулж байна.