Олон ойн баяр давхцаж байгаа энэ жилийн наадамд олимпийн аварга Н. Түвшинбаяр зодоглох гэнэ. Гэхдээ тэрбээр бөхчүүд шиг бэлтгэлд гарч, бөхийн галд хамрагдахгүй. Учир нь түүний дасгалжуулагч Ч. Насантогтох жүдогийн бэлтгэлээ хийж байгаад наадамд зодоглож болно гэсэн болзлоор наадамд барилдах эрхээ авсан байна. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд үндэсний бөхөөр барилдаагүй ч Циркт болсон ээлжит барилдааны үеэр түрүү авчээ.
Багш нь түүнийг байгалиас заяасан хүч чадалтай. Нарийн тооцоотой уран барилдаантай гэдгээр нь урам өгч ийнхүү наадамд барилдах болжээ. Дэлхийн “наадмын” түрүүг авсан түүнд МУ-ынхаа баяр наадмын түрүүг авах болтугай хэмээн ерөөе.