“Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэхийг” эсэргүүцэх шаардлага.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон УИХурлын эрхэм гишүүд танаа.
Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танаа.
Шаардлага хүргүүлэх тухай. 2016.03.29 Улаанбаатар хот
Монгол Улс 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн –АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц– гарын үсэг зурсан байдаг. Ингэж Монголын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл Монгол улс асар их хор хөнөөлтэй цөмийн салбарт ямарч мэдлэг мэдээлэлгүй цөөхөн үндэстнээ, хойч үеэ золиосонд гаргаж мөхөөх, гадаадын ураны мафи компаниудын асар их мөнгөний нөлөөнд орж төрд шургалсан улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөөгөөр ураны салбарт шуурхайлан орохыг төрийн бодлого болгож хууль дүрэм батлан гаргаж эрх зүйн орчин бүрдүүлж улмаар Олон улсын гэрээ конвенцид нэгдэн орж байгаа нь улс үндэстнийхээ эрх ашиг,үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж иргэдийнхээ эсрэг хийж буй “төрийн том гэмт хэрэг” гэж үзэж байна.
Францын Арева-Кожеговь компани Улаанбадрах суманд “Туршилтын олборлолт” нэрээр Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн шийдвэргүйгээр Цөмийн энергийн тухай ОУ-ын болон Монгол улсын хууль олон стандарт зөрчиж“шар нунтаг” олборлосны улмаас одоо ч тэнд элдэв гажигтай төл гарч мал нь үхсээр,сүүлийн жилүүдэд голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд үр зулбах нь олширсоор байна. Улаанбадрахын малчид “Үр хүүхдүүдээ энд ирэх хэрэггүй гэж захиас гэрээсээ өгч бид ч дууссан хүмүүс “гэж цөхөрлөө барсан гаслангийн дууг Монголын төр огт сонсохгүй тоохгүй байна. Цацраг болон хүнд металиар хордсон махыг Улаанбаатар хотыхон ч хэрэглэсээр байгаа нь аюулын харанга бүх нийтэд хамаатай болжээ.
“Монгол Улс цөмийн энергийн холбогдолтой эдгээр конвенциудад нэгдэн орж соёрхон баталснаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус, цөмийн хаядлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх, хадгалах, дамжин өнгөрүүлэхгүй байх эрх зүйн орчинг олон улсын хэмжээнд баталгаажуулах чухал ач холбогдолтой. Түүнчлэн хөрш орнууд болон хэлэлцэн тохирогч талуудын цөмийн байгууламжийн талаарх мэдээллийг авах эрхтэй “болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтийн тархи угаасан худал мэдээлэл хийж байна.
Үе үеийн Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар АЦС барихгүй, гадны цөмийн хаягдал булшлахгүй, цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглана.
зөвхөн “шар нунтаг” экспортлоно,ямарч хоргүй гэж олон нийтийг төөрөгдүүлж дандаа худал ярьж ам ажил нь алд дэлэм зөрөөтэй байдгийг ард түмэн мэддэг болсон.
Иймд: 2016 оны 3 дугаар сар 29 ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол улсад одоогоор ашигласан цөмийн түлш байхгүй байхад “Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенцид нэгдсэнээр”том гүрнүүдийн толгойны өвчин болсон ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэж “хавханд”орох болно. Нэгдэн орох гээд байгаа конвенцын зарим заалтаас харахад та бүхний тархи угаасан мэдээлэл худал болох нь ойлгогдоно.
Ашигласан түлшний болоод цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажилллагааны тухай нэгдсэн конвенцоос….
Удирдтгал
(VII) Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим улс түүнийг дахин боловсруулж болох үнэт эх үүсвэр хэмээн тооцдог зэргийг харгалзан түлшний циклийн бодлогыг хэрхэн тодорхойлох нь тухайн улсын шийдвэрлэх асуудал болохыг хүлээн зөвшөөрч,
(XI) цацраг идэвхт хаягдлыг тухай материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ тодорхой тохиолдолд нөгөө талын ашиг сонирхлын үүднээс, ялангуяа хаягдал үүсэж буй хамтарсан төслийн хувьд нэг талын нутаг дэвсгэрт байгаа байгууламжийг ашиглах зорилгоор Хэлэлцэн тохиролцогч талуудын хооронд хүрсэн тохиролцоон ы арга замаар ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй, үр ашигтай менежментийг түлш болон, үр ашигтай менежментийг хөгжүүлэх боломжтойг хүлээн зөвшөөрч,
(XVI) Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийн 1-р зүйлийн 1-р хэсэгт дурдсан цацраг идэвхт материалд хамаарч үйлчлэх олон улсын хяналтын тогтолцоог бэхжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов … гэжээ
. 2-р бүлэг: АШИГЛАСАН ТҮЛШНИЙ МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
5-р зүйл-Шинээр байгуулах байгууламжийн байршил сонгох
7-р зүйл-Байгууламжийн зураг төсөл боловсруулах болон барьж байгуулах
8-р зүйл-Байгууламжийн аюулгүй ажиллагааны үнэлгээ
9-р зүйл-Байгууламжийг ажиллуулах
10-р зүйл-Ашигласан түлшийг булшлах… гэх мэт
Ийм учраас: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахыг эсэргүүцэж батлахгүй байхыг шаардаж байна.
Хүний эрхийн Төрийн бус Байгууллагуудын форумын гишүүд
Их Бага Баяншарга ТББ –ын тэргүүн Л.Бор