Монгол Улсын стратегийн чухал ордод тоо цогдох Сүхбаатар аймаг дахь цайрын ордыг ашиглаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Монгол, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруу лалттай “Цайрт минерал” компанийн удирдлагыг саяхан УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалжууд мэдээллээ. Чухам юуны учир шалгах болсон талаар цагдаагийнхан дундаас ам нээх хүн гарсангүй. Нийслэлийн прокурорын газрын албаны хүнээс энэ талаар тодруулахад “УМБГ-т “Цайрт минерал” компанийнхныг шалгаж эхэлсэн нь үнэн. Гэхдээ ха – раахан эрүүгийн хэрэг үүсгээгүй. Шалгалтын яв цад эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзвэл хэргийн дугаар олгож шалгах болно.
Иргэнээс ирүүлсэн татвараас зайлсхийсэн тухай мэдээллийн дагуу шалгаж байгаа нь үнэн” гэлээ. Манай улсын “Металлимпэкс” компани буюу манай долоон иргэн Төмөртийн овооны цайрын ордыг БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтарч Монголын тал 49, Хятадын тал 51 хувийг эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэл сэн юм байна. Ингээд Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ 1998 онд байгуулсан аж. Гэрээнийхээ дагуу манай ул сад нэг ч төгрөгийн татвар төлж байгаагүй юм байна. Учир нь манай харалган улстөрчдийн явцуу эрх ашгаас болж, 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газарт төрийн эрх мэдэл тогтоох эрхгүй байхаар тусгасан аж. Энэ байдлаас болж манай улс газрын баялгаа БНХАУ-ын нэрээр дэлхийн зах зээлд гаргаж, тус улсад өнгөт төмөрлөгийн нэг хэсгээ алдаж дуусаж байгаа юм байна.
Тус компани жилд 70 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэж экспортолдог. Стратегийн ач холбогдол бүхий цайрын энэ ордын нөөц нь 11.5 хувийн дундаж агуулгатай, 885.3 мянган тонн металл цайраар тогтоогджээ. 2005 онд тус ком пани 9.6 тэрбум долларын борлуулалт хийсэн гэдэг ч гаалийн жагсаалтаас харахад 44.8 тэрбум долларын баяжмал хил давуулсан гэх албан бус мэдээлэл байдаг. Харин 2006 онд УИХ-аас уг ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтад хамруулсан байна. Ингэснээр тус компани 2007 оны наймдугаар сараас Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжийн ор логын албан татвар болон нөөц ашигласны төлбөр багахан хэмжээний мөнгө төлж байгаа гэнэ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн Татварын ерөнхий газраас тус компанийн татвар төлөлтийн байдал зэргийг судалж, шалгаж үзэж байж эрүүгийн хэрэг үүс гэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм байна. Түү нээс гадна тус компанийнхныг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгахаар болж байгаа тухай мэ дээллийг эх сурвалж өгсөн юм.
“Цайрт минерал” компанийнхан хүнд даацын автомашинуудаараа газар нутгийн хөрс шороо, экологид хохирол учруулж байгаа бололтой. Түүнчлэн өөр бусад байдлаар ч экологид сөрөг нөлөө учруулж байж болзошгүй гэх мэдээлэл хууль хяналтынханд ирсэн гэнэ. “Цайрт минерал” компанийнхантай УИХ-ын гишүүн Ч.Улааныг холбоотой, түүний нөмөр нөө- лөгт байдаг тухай яриа олны дунд байдаг. Ха рин тус компанийнхан хуулийн байгууллагад өг сөн тайлбартаа ямар ч оролцоо байдаггүй, хувь эзэмшдэгг үй тухай дурдсан гэнэ.