Монгол Улсын Засгийн газраас 2008-2012 онд аймаг болгонд Хөдөө аж ахуйн бирж байгуулж нэгдсэн сүлжээ бий болгохоор дэвшүүлсэн зорилтын дагуу Баруун-Урт суманд төвлөрсөн биржийг ашиглалтад оруулжээ.
Тус сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр барьж байгуулсан уг биржид эхний ээлжинд 25 агуулах контейнер байрлуулж мал аж ахуйн гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүн болон өвс тэжээл, аргал хөрзөн, нүүрсний худалдааг нэг цэгт төвлөрүүлж, малын түүхий эд, арьс шир авдаг ченжүүд болон түлээ нүүрс худалдаалдаг хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст агуулахаа сард жаран мянган төгрөгөөр түрээслүүлсэн байна. Ингэж төвлөрсөн цэг бий болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар айлын хашаанд болон ил задгай газарт түлээ нүүрс, өвс тэжээл худалдан борлуулж, малын гаралтай түүхий эд авахыг хориглосон байна.
Prev
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага ОҮИТБС-хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа боллоо.14 November 2011Next
Алтан Овооны их тахилгыг 2013 онд хийхээр санал гаргажээ09 December 2011

