Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт баруун хэсгийн эрэгт ойрын тусгалтай пуужингаа туршсан байна.
KN-06 гэх ойрын тусгалтай энэ пуужинг 2009 оны долдугаар сард анх туршиж байсан бөгөөд өдгөө 19 сарын дараа дахин туршсан нь энэ аж. Дэлбэрэлтийн радиус болон тусгалын зай нь өмнөхөөсөө сайжирсан гэсэн эх сурвалжийн мэдээллийг Солонгосын хэвлэлээр мэдээллээ. Энэ талаар өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд мэдэгдэл хийхгүй гэж хариулжээ.