Надад уул уурхай байдаггүй болохоор би энэ асуудлыг сонирхоод байдаггүй.
УИХ Гишүүн Р.Будтай хийсэн ярилцлага.
Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Ажил төрөл тавлагуу?
Сайн сайн та сайхан өвөлжиж байна. Таны ажил тавлаг уу?
— Танаас асууж тодруулах чухал зүйл гараад зориж ирлээ. Манай аймагт Түмэнцогтоос бусад бүх суманд газрын тосны болон, Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд эзлэгдсэн нь ноцтой хэрэг биш үү? Та энэ талаар мэдэж байгаа биздээ ?
Би энэ талаар үнэндээ мэдээлэл байхгүй. Алив танд ямар мэдээлэл байна үзүүлж танилцуулаа ч !
—Ураны хайгуул хийх зөвшөөрлийг Гурван сайхан ХХК бүр 1998 онд аваад хайгуулын хугацаа нь дуусаад 13 жил болж байна. Францын Арева ХХК аймгийн нутгийн бараг 10%-г авсан, Монгол Ураниум Ресурс ХХК тусгай хамгаалалтай газарт хайгуулын зөвшөөрөл авсан, эдгээр компаниудын зарим нь хайгуул хийх хугацаа нь дуусаад одоо олдворлолт хийхээр ТЭЗҮ хийгдэж уран боловсруулах үйлдвэр барих асуудал яригдаж байна. Цөмийн энергийн газар ч үүнийг нотолж байгаа. Засгийн газрын “Дарьганга-24”төслөөр бүх суманд газрын тосны зөвшөөрөл олгосон байгаа.
— Тийм зүйл байхгүй байхаа. Хотод бариагүй Атомын цахилгаан станц хөдөө бариад юугаа хийх бэ?
—Одоо Дорноговь, Дорнод аймагт ураны олдворлолт эхэлсэн шүү дээ. Дараагийнх нь Сүхбаатар аймагт гээд байгаа. Та ч иргэд биднээсээ дор мэдээлэлтэй байгаа юмаа даа?
—Тийм байхыг үгүйсгэхгүй, хүн сонирхсон сэдвээрээ илүү мэдээлэлтэй байж болно шүү дээ. Би замын талаар ярих юм бол харин өөр хэрэг.
—- Гадаадынханд лиценз нэрээр өгсөн энэ их газар нутаг баялагаа эргүүлж авах, цуцлуулах боломж байна уу? Хаан ресурс ХХК шиг Засгийн газар маань барьцаанд орвол яах бэ?
— Би үүнийг мэдэхгүй. Лиценз олгосон ЭБЭХЯ амны сайд Д.Зоригт ч юмуу? Эсвэл Ерөнхий сайд С.Батболдоос асуусан нь дээр байх.
— Ашигт Малтмалын тухай хууль ,Цөмийн энергийн хуульд , тусгай зөвшөөрөл олгоход, орон нутгийн захиргаа нэр төдий, иргэдийн оролцоо огт байхгүй байгаа нь, биднийг төрж өссөн нутагтаа эзэн байх, түүнийгээ мэдэх “заяагдмал эрхийг” хассан үндсэн хууль зөрчсөн ноцтой заалт шүү дээ? Та хууль баталдаг хүний хувьд үүнийг юу гэж үзэж байна бэ?
—2012 оныг дуустал тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй гэж шийдвэр гарсан. Ашигт Малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг одоо УИХурал авч хэлэлцэх гэж байгаа түүн дээр яригдах байх. Ажлын хэсэг гараад ажиллаж байна.
—Танд уул уурхайн хайгуул олдворлолтын тусгай зөвшөөрөл байгаа юу?
—Надад лиценз огт байхгүй. Би уул уурхайг сонирхдоггүй болохоор энэ талын мэдээлэл муутай байна л даа.
—Монголд ийм олон уурхай олдворлолт хийж байхад ягаад ард түмний амьдрал дээшлэхгүй байна бэ? Тухайлбал манай суманд хайгуулын 70 лицензтэй, 10 уурхай олдворлолт хийж байна.
—Харин Сүхбаатар сум энэ жил нөөц ашигласны татвар гээд 450 сая төгрөг авсан. Сум маань хөгжиж л байна гэж боддог.
— Манай сумын нутгийн зөвлөлийн дарга та ер нь ямар ажил зохион байгуулдаг юм бэ? Би уул нь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр сонгогдсон. Намайг гудамжны ажиллагүй тэмцэгч гээд тоодоггүй байх л даа.
—Харин их ажил хийгээд байгаа. Өнгөрсөн жил Ерөнхий Сайд С.Батболдыг оролцуулж Дарханхаан уулын тахилга хийлээ. Саяхан оюутны шинэ жил, Соронзон маань ОХУ-ын Гавъяат болсныг тэмдэглэлээ гэх мэт. Та чинь гадаад яваад байдаг юм биш үү?
—Сүхбаатар аймагт сүүлийн 4 жил хийсэн гол ажил юу байна бэ? Товчхон ярихгүй юу?
— Би хурал дундуур гараад ирсэн. Ярих юм бол их цаг авна. Сонирхож байгаа бол манай туслахаас авчихаарай. Та манай Ч.Улаан гишүүнтэй уулзаж холбоотой ажиллахгүйгүй юу даа? Харин тиймээ аль хавраас эхлээд уулзах гээд, туслах Хонгол зултай ч харилцах гээд чадахгүй байна л даа.
— Та дахиад сонгуульд нэрээ дэвшүүлэх үү? Үүнийг нам маань л мэдэх хэрэг.
— За давчуухан ч гэсэн цаг зав гаргасанд баярлалаа гээд гарахдаа, ийнхүү бодлоо газар нутагтай холбоотой ийм “чухал” асуудлыг төрийн том хүн мэдэхгүй, ард түмэн огт мэдэхгүй тэгээд хэн мэдэх ёстой бэ? Эдгээр асуудлаар санаанд хүрсэн нэг ч хариулт авсангүй.Гэвч Р.Буд гишүүнийг муучлах ч гэсэнгүй. Ямарч байсан төрийн хүний үгийг хүргэхийг л зорисон юм. Уншигч та өөрөө дүгнэх бизээ. 2011.01.16 Төрийн Ордоны 474 тоот өрөө