Зэвсэгт хүчний шинэ анги буюу барилгын цэргийн 338-р анги Сүхбаатар аймагт байгуулагдаж орон нутаг бие бүрэлдэхүүнээрээ хүлээн авсан байна. Зэвсэгт хүчний 338-р анги нь барилга инженерийн батальон бөгөөд улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох, НҮБ-ын энхийн болон олон улсын бусад ажиллагаанд оролцох, цэргийн алба хаагчдад цэргийн болон энгийн мэргэжил олгох сургалт явуулах, гамшиг, ослын үед сэргээн босгох, хор уршгийг арилгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэнэ.Сүхбаатарчууд аймагтаа цэргийн анги нэгтгэлтэй болно гэдэг юунаас ч илүү хувь нэмэртэй сайхан зүйл болж байгааг энэ талбайд цугалсан дарга цэрэг энгийн иргэд гээд бүгд талархалтай хүлээж авЧ хэлж байсан юмаа. ЗГ-аас ЗХ-ний ангиудыг давхар мэргэжил эзэмшүүлэх зорилгоор тогтоол гаргаж энэ жил 3-н аймагт цэргийн анги нэгтгэл байгуулж байгаа юм. Түүний нэг Сүхбаатар аймаг. Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь улс орны бүтээн байгуулалтын ажил, олон улсын энхийг дэмжих болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр оролцуулах зориулалт бүхий барилга инженерийн гурав дахь батальон бөгөөд ангийн захирагчаар хурандаа Ж.Наранжаргал томилогдон үүрэг гүйцэтгэх юм. 338-р ангийн албан хаагчид Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос холгүй байрлаж, цаашид богино хугцаанд байр савныхаа асуудлыг шийдвэрлэн, шил шилээ дарсан олон ажлуудыг дэс дараатай хийх гэнэ. 20 гаруй жил тогтсон цэргийн ангиггүй байсан энэ аймаг аймгийнхаа ойн баярын өмнө техник хэрэгслээр бүрэн хангагдсан цэргийн бие бүрэлдэхүүнтэй болж байна