Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын 2012-2017 оны хоорон дах ус ашигласны төлбөрийн мэдээлэл дээр шинжилгээ хийлээ.
Ашигт малтмалын төрлөөр /жонш, нүүрс г.м/ нь төлөгдөж буй ус ашигласны төлбөрийн ялгаатай байдлыг мөн 1 м куб тооцох усны төлбөрийн үнийн дүнг гарган ирж, он оноор нь болон нэгдсэн байдлаар хэдэн м куб ус ашигласан ба улсын төсөвт оруулсан усны төлбөрийн үнийн дүнг тооцож гаргалаа.
Ус ашигласны төлбөрийн мэдээлэл дээр шинжилгээ хийхдээ ОҮИТБС-н цахим тайлангийн засгийн газар тайлагнасан мэдээллээс авсан болно. Олборлох салбарын өгөгдөл мэдээллийг боловсруулахдаа сургалтаар олж авсан аргачлалуудыг ашиглав.
Тайлангаа бусдад ойлгомжтой байлгах зорилгоор инфографик байдлаар бэлдэж гаргалаа.
ИНФОГРАФИК-ГАДАРГИЙН УС М3 ҮНЭ/ГАЗАР ДООРХ УСНЫ М3 ҮНЭ
Сүхбаатар аймаг нь Мэнэн, Хэрлэн, Умард говийн гүвээт-Халхын дундад тал, Галба-Өөш Долоодын говь гэсэн Монгол орны 4 усны ай савд багтдаг. Тус ай савд олборлолт болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын ус ашигласан 1 м куб-н үнийн дүнг тооцож гаргахдаа legalinfo.mn ашиглав.
Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээг (legalinfo.mn) Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрээр (legalinfo.mn) үржүүлж, Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээнд (legalinfo.mn) хувьчилж гаргаж ирсэн. Гадаргын ус, газар доорх усны 1м куб үнийн дүнг усны ай саваар нь ялган дээрх тооцооллоор бодож гаргаж ирсэн.
1. Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ

2. Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр

3. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ

Жишээ болгож Хэрлэн голын ай сав газрын гадаргын усан дээр, уул уурхайн хайгуулын компани ус ашигласан 1 м куб-н үнийн дүнг тооцож гаргаж үзье.
- Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ / Гадаргын ус /: 1791
- Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр / Эрэл, хайгуулын өрөмдлөг хийх /: 0.8
- Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ / Гадаргын ус /: 10%
- 1791*0.8*0.1(10%)=143.28 төг, ойролцоогоор 143 төг гэж бодож үзэв.

Хэрлэн голын ай сав газарт газрын доорхи усан дээр, уул уурхайн хайгуулын компани ус ашигласан 1 м куб-н үнийн дүнг жишээ болгон тооцож бодож үзье.
- Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ / Газрын доорхи ус /: 2835
- Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр / Эрэл, хайгуулын өрөмдлөг хийх /: 1.5
- Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ / Газрын доорхи ус /: 20%
- 2835*1.5*0.2(20%)=850.5 төг, ойролцоогоор 850 төг байна.

ИНФОГРАФИК- УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨР
Ашигт малтмалын төрлөөсөө шалтгаалж өөр, өөрөөр бодогдож байгаа бөгөөд ашиглалтын лицензтэй компани дээр ус ашигласан дүнг бодохдоо гүний усны 1м куб үнээр , хайгуулын лицензтэй үйл ажиллагаа явуулж буй компани дүнг гадаргын усны 1м3 дүнгээр тус тус тооцож гаргасан болно.
Тухайлбал хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 1м куб-д төлөх үнийн дүнг Мэнэн, Хэрлэн, Умард говийн гүвээт-Халхын дундад тал, Галба-Өөш Долоодын говь гэсэн 4 усны ай савд байршлаар нь тус бүрд нь бодож гаргаж үзэхэд өөр өөр бодогдож байна. Компани тус бүрээр 2012-2017 оны хооронд он, оноор төлсөн усны төлбөрийн дүнг 1м куб-н үнийн дунд хувааж гаргаснаар тухайн онд ашгилсан нийт усны м кубийн хэмжээ гарч ирж байна. 2012-2017 оны хооронд нийт ашигласан усны болон улсын төсөвт оруулсан мөнгөн дүнгийн хэмжээг нэгтгэн тооцож график байдлаар орууллаа.
Мөн ус ашигласан төлбөрийн дүн болон ашигласан усны хэмжээг ашигт малтмалын төрөл тус бүрээр нь ялган харуулав. Үүнээс харахад цайр олборлох үйл ажиллагаа явуулдаг компаниас хамгийн их төлбөр төлсөн нь харагдаж байна. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Цайрт Минерал ХХК нь ус ашигласны төлбөрийн ихэнх хувийг нь эзэлж байна.

ИНФОГРАФИК-АШИГЛАСАН УСНЫ ХЭМЖЭЭ
Тус аймагт 2012-2017 оны хооронд нийт ашигласан усны хэмжээг мөн он, оноор нь хэдэн м куб ус ашиглагдсаныг тус инфографикаас харах боломжтой. Ус ашигласан төлбөрийг 1м куб үнийн дүнд хувааснаар тухайн онд ашигласан усны хэмжээг тооцож гаргасан.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖУУД:
- ОҮИТБС- eitimongolia.mn
- Усны тухай хууль – legalinfo.mn
- Ашигт малтмал, газрын тосны газар – mrpam.gov.mn
- Сургалтанд өгсөн материалыг ашиглав.