Монгол улс болж өгвөл асар их эрсдэлтэй АЦС-тай нөхөрлөх хэрэггүй.
О.Хонгорзул.\Япондахь сэтгүүлч\
Khongorzul Oyunchimeg. ФБ жилийн өмнөх үйл явдлыг сануулж байна.
Шизүока мужийн Хамамацугийн АЦС. Өнөөх дэлбэрсэн Фүкүшимагийн АЦС-ыг 12 км-ын зайнаас харж байснаас биш, ингэж АЦС-ын дотогш орж сурвалжлага хийсэн минь анх удаа. Тэгээд бүр, цөмийн түлш гэдэг эдийг 2 метр хүрэхгүй зайнаас анх удаа харсан юмдаг. (мэдээж шинэ түлш)
Хамамацугийн АЦС цөмийн 5 реактортайгаас 40-өөд жил ашигласан 2 реактороо актлахаар болж нураах үйл ажиллагааг 6 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгээд цаашаа хэдэн жил үргэлжилж байж энэ аюулгүй нураах үйл ажиллагаа нь дуусна гээч? Дахиад 25-30 жил.40 жил ашиглаад 30 жил нураана. Асар их зардал, эрсдэл.
Энэ сурвалжлагаар, Монгол улс болж л өгвөл анхнаасаа АЦС-тай нөхөрлөх хэрэггүй юм байна даа гэдэг бодол минь улам баттай болсон доо.