Оюутолгойгоос хоолны хордлогонд өртсөн 6 хүн ирж ХӨСҮТ-ийн халдвартын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Анх хордлогоор өвчилсөн хүний тоо 85 байсан. Өвчилсөн хүмүүст халуурах, шар, ногоон өнгөтэй шингэнээр суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, булчин бие өвдөх, тамирдах шинжүүд илэрч байгаа учир урьдчилсан байдлаар эмнэлзүйгээр хоолны хордлого гэж оношлож эмчилгээ арга хэмжээ авч байгаа. Нийт 10-аад эмч мэргэжилтэн ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өвчин гарсан газар хээрийн нөхцөлд, түр байрлах кампус маягийн хөнгөн орон сууцанд бүх үйлчилгээ явагдаж байгаа. Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн түрүүчээс биеийн байдал нь сайжирч эхэлсэн байна. Өвчтөний шинжилгээг цуглуулж өнөөдрөөс хот уруу зөөж авч ирж шинжлэхээр болж байна. Хоол хүнсний шинжилгээг цуглуулж Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын алба шинжилж байгаа.