Нар бидэнд хамгийн ойр од. Гэсэн ч энэ аварга одыг ойроос судалсан тохиолдол vгvй. Олон орны эрдэмтэн судлаачид нарны халууныг тэсвэрлэж чадах материал гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд Оросын эрдэмтэд тэднээс тvрvvлж наранд хvрэх зорилт тавьжээ.
Тус улсын эрдэмтэд 1970 оноос наранд ойртох боломжтой хиймэл дагуул бvтээхээр ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд автомат жолоодлоготой хиймэл дагуул хэд хэдэн удаа хөөргөж байжээ.
Наранд 20 гаруй сая километр зайтай ойртож байсан нь одоогоор хамгийн том амжилт болоод байна. Энэ зайг тус улсын эрдэмтэд хоёр дахин ойртуулах боломжтой, халуунд тэсвэртэй материал гарган авахаар хичээн, цельсийн 600 хэмд тэсвэртэй материал гарган авчээ.
Оросын эрдэмтэд халуунд тэсвэртэй хиймэл дагуулын гадна бvрээсийг молибден, вольфрам болон галд тэсвэртэй бусад материалын хайлшаар хийж байна. Европын эрдэмтэд 2017 онд “Solar Orbiter”, Америкийн эрдэмтэд 2018 онд “Solar Probe” хиймэл дагуул хөөргөхөө мэдэгдсэн бол Оросын мэргэжилтнvуд 2015 онд нарны хиймэл дагуул хөөргөх гэнэ.
Эх сурвалж Монголын үнэн”