Олон улсын олимпийн хороо 2016 оны зуны олимпод гольф, регби (америк хөлбөмбөг)ийг багтаах болсноо албан ёсоор зарлажээ. Хорооны удирдах зөвлөлийн гишvvн 15 орны хаалттай санал хураалтаар уг хоёр төрөл эцсийн шатанд vлдээд байсан бейсбол, карате, дугуйт спорт (ролик), ханын теннис, софтболыг “ялсан” байна.
Ингэснээр 2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод зохиогдох зуны олимпоос эхлэн дөрвөн жил тутам зохиогддог тус наадам хоёр төрлөөр нэмэгдэхээр болов. Гэхдээ ОУОХ-ны аюулгvй байдал, бусад шалтгааны улмаас регбийн зөвхөн долоон тоглогчтой төрлийг сонгосон байна.
Санал хураалтад гольф 63:27, регби 81:8 санал авсан бол карате цөөн саналаар ялагдаж олимпод багтах эрх өвөртөлж чадаагvй ч спортын хамгийн том наадамд багтах хамгийн боломжтой спорт гэдгээ харуулжээ. Тус хороо олимпийг илvv олон төрөлтэй болгох зорилготой бөгөөд шинээр элсvvлэх төрлийг хэр хөгжсөнөөр нь шалгуур тавьдаг аж. Регби vvнээс өмнө хэд хэдэн удаа аюултай гэх шалтгаанаар олимпийн төрлөөс хасагдаж байсан бол өдгөө гольфийг 120 гаруй орны 60 орчим сая хvн тоглодог болсон зэрэг нь нөлөөлжээ.
2000 оны Сиднейн олимпийн наадамд ОУОХ триатлон, таеквондог нэмснээс хойш анх удаа шинэ төрөл нэмсэн нь энэ юм. 1900 оны Парие, 1904 оны Сент-Луисийн олимпод гольфийн төрөл багтсан ч дэлхий даяар хөгжөөгvй, 1924 оны Парисын олимпод багтсан регби аюултай шалтгаанаар тус тус олимпийн төрлөөс хасагдаж байжээ. 2016 оны регбийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 12 баг, гольфийн тэмцээнд эрэгтэй 60, эмэгтэй 60 тамирчин оролцох боломжтой.
Дашрамд дурдахад, регбийн ДАШТ энэ онд Дубай хотод болох бөгөөд 87 орноос 24 орны эрэгтэй баг, 84 орноос эмэгтэй 16 баг шалгарч vлдэн дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.
Эх сурвалж: “Монголын үнэн”