Дуучин Т.Баясгалан уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр уран бүтээлийн чиг хандлагаа өөрчилж, попера урсгалаар дуулахаар шийдэн эхний дуугаа бичүүлжээ.
Тэрээр шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэхдээ клипээ ч бас шинэлэг хийхийг хичээж буй аж.
“Zaya sh” студийн найруулагч Ш.Даваадорж түүний дуунд 3D клип бүтээхээр ажиллаж байна. Ийнхүү Монголын анхны 3D клип тун удахгүй үзэгчдэд хүрэхээр болж байна.