Хүний оюун ухааны гайхамшигаар бүтсэн орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт хүн төрөлхтөнд үсрэнгүй хөгжил дэвшил авчирсан нь маргаангүй үнэн.
Гэвч юм бүхэн тодорхой цаг хугацааны дараа төгс биш нь илэрч дараагийн шинэ зүйл гарч ирдэг жамтай. Хүн өөрөө байгалийн төгс төгөлдөр бүтээгдэхүүн биштэй адил мөнхийн төгс төгөлдөр бүтээл бүтээгдэхүүн гэж байдаггүй ажээ.Үүний нотолгоо нь Японд болсон Цунамигаас үүдэлтэй Фукашимагийн атомын цахилгаан станцын осол юм. Эндээс алдагдаж буй цацраг идэвхийн тархалт Япон төдийгүй дэлхий дахиныг түгшээж байна. Японд 50 атомын цахилгаан станц байдаг бөгөөд дэлхийн II дайнд Америкчуудын хаясан атомын бөмбөгний хор хөнөөлийг хэдэн үе удмаараа амсан тарчилж байгаа японы ард түмэн атомын цахилгаан станц ямарч аюулгүй гэж эрх баригчид хуурсаныг ойлгоод одоо эсэргүүцэж байна.
Саяхан Монголын Ногоон эвсэлийн урилгаар ирсэн “Ногоон Япон”эвсэлийн тэргүүн Маэгава Такэш бидэнд Фукашимагийн хор хөнөөлийн талаар ярьж өгөөд Монголчууд та нар нутагтаа атомын цахилгаан станц бариулж хэрхэвч болохгүй. Атомын цахилгаан станц баригдах л юм бол тэндээс гарсан ураны хог хаягдлыг булшлах шаардлага гардаг. Японд ч атомын цахилгаан станцыг ядуу хөгжил муутай хот тосгонд барьсан байдаг. Манай засгийн газар ч атомын цахилгаан станц барих гэж байгаагаа урьдчилан ер хэлж байгаагүй. Барьчихсан хойно л ард түмэн мэддэг эрх баригчид аюулгүй гэж сурталчилдаг.Танайд ч энэ жишигээр явагдаж байна гэсэн юм.
Атомын хор хөнөөлийн зовлонг биеэрээ эдэлж буй жирийн япон хүн бидэнд ийнхүү анхаарал сануулга өгөхөөр үнэн бодит мэдээлэл хүргэхээр сэтгэл гарган иржээ. Бид Японы ард түмэнд монголын байдлыг сурталчилж та нарт туслахыг хичээх болно. Засгийн газраасаа Монголд атомын цахилгаан станц барих төслийг зогсоох, ураны хог шаараа булахгүй байхыг шаардана гэж байлаа. Та бүхэн өөрсдөө хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй гэж захисан.
Саяхан Японы Ерөнхий сайд Наото Кан Параламентдаа гурван нөхцөл тависны нэг нь атомын цахилгаан станцаас татгалзаж сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөлийг баталж өгвөл огцорно гэснээр Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцороод байна.
Гэтэл манай төр засгийн эрх баригчид тойрон хүрээлэгчдээ дагуулан гадаадын орнуудад нисэн бууж, нисэн бууж тансаг сайхан аялал хийж баясан цэнгэж явахдаа хамгийн аюултай атомын цахилгаан станц барих төсөлд гарын үсэг зурцгааж, өмнөх сонгуульд амласан мөнгөө ард түмэнд ямарч хамаагүй үнээр өгч дахин сонгогдох гэж улаарч гаар ч байна.
Ногоон эвсэлийн нөхдүүд цөмийн хог хаягдлыг булах гэрээ хийсэн эсэхээ ард түмэндээ тайлбарлаа ч гэж удаа дараа шаардаад байгаа боловч Ерөнхийлөгчийн зөвлөхөөс бусад нь \УИХ,ЗГ,Цөмийн энергийн агентлаг\ ус балгасан мэт байгаа нь нэгийг хэлээд байна. Гадаад харилцааны яамны сайд Г.Занданшатар, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундрал нар Атомын цахилгаан станц барих төсөл яригдсан болохоос биш олон улсын ураны хог хаягдлыг булахгүй гээд яриад байгаа. Нэгэнт атомын цахилгаан станц баригдах юм бол ураны хог шаар гар ч л таарна түүнийгээ хаа нэг газар булж л таарна. Энэ нь их ч барьсан өмхий бага ч барьсан өмхий гэгчээр цацраг идэвхит хог шаар булагдах нь гэдэг нь хэнд ч ойлгогдохоор байна. Монголын хөрснөөс гарсан цацраг идэвхт хаягдал монголчуудыг хордуулахгүй, харин гаднаас ураны хог хаягдал авах аюултай гэрээ хийгээгүй гээд байгаа нь “Зэрэг нэмэхийн өмнөх” кино дээр Боролдой эзнээ хуурах гээд еэвэнгийн нэг талыг эргүүлээд бүтэн байгаа гэдэг шиг инээдтэй тайлбартай адил юм.
Одоо ч гэсэн Францын Аревамонгол компани ураныг туршилтын журмаар боловсруулж байгаа гэдэг түүнээс гарсан хортой хаягдал хаана нэгтэй булагдаж л байгаа,түүнийг мэддэг хориглодог газар манайд байх бишдээ.
Татварын тухай ерөнхий хуулийг санамсаргүй харж байтал Уран,цацраг идэвхит бодистой холбоотой бүх заалтад саяхан 2011 оны 6 сарын 9-нд өөрчлөлт оруулсан байгаа нь санамсаргүй зүйл гэж үү. Цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой бусад хуульд ч гар хүрч замаа зассан бололтой.
Интернет дээр тавьсан нэгэн мэдээн дээр Газрын ховор элемент ашиглах төрийн өмчит компани байгуулсан захирал Дашдорж нь гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундралын нөхөр гээд зураг хөрөгтэй тавьсан байсан. Бүр үзэглэсэн баримт бичгийг орчуулаад, япон эхтэй нь тавьчихсан байсныг олон хүн харсан бизээ.
Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундрал нөхөр Дашдорж нар нь гэр бүлээрээ АНУ-д амьдрах зөвшөөрөл авчихснаа ирээд ийм ажил хийж байгаа нь эрх ашгийн том зөрчлийг харуулж байна, хардах үндэстэй гэж “ногоон эвслийнхэн” мэдэгдсэн. Манай гадаадад амьдардаг сурдаг өндөр боловсролтой 10 мянган залуус Facebook-p нэгдсэн эсэргүүцэж байна. АНУ-д жагссан байсан.
Америкийн Форбес сэтгүүлийн 8сарын 23ны дугаарт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэн монголд цөмийн хог хаягдал булшлах гэрээ хийхээр явлаа. Энэ гэрээг Обомагийн засаг захиргаа хүчтэй дэмжиж байгаа гэж эх сурвалжууд бичжээ.
Өнөөдөр дэлхийн том гүрнүүдийн эдийн засгийн өсөлт зогссон, газрын баялаг түүхий эдийн нөөцийн хомсдолд ороод байна.
Европ тив тэр даяараа унах гээд , АНУ өр төлбөрийн хямралд орж, Японд болсон Цунамигаас үүдэлтэй Атомын цахилгаан станцын осол нь үндэстэн дамнасан корпориацууд машины үйлдвэрт хүнд цохилт болсон. Үүнтэй холбоотой дэлхий үнэт цаасны зах зээл хямарч хувьцааны үнэ ханш унаж хөрөнгийн зах зээлтэй холбоотой банкууд дампуурах гээд байгааг ойлгоход төвөггүй.
Дэлхийг хамарсан эдийн засгийн энэ хямралаас болж олон сая хүн ажиллагүйдэл ядууралд орох аюул тулгараад байна. Тухайлбал Их Британд 2.5 сая залуучууд ажиллагүй байгаа нь дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн том үзүүлэлт гэжээ.
Тэгэхээр энэ хямралаас яаж ангалруу уналгүй 1930,1950 онуудын хөрөнгөтний эдийн засгийн хямралыг давтахгүй байх бэ? гэдэг л тэргүүлэх гүрнүүдийн удирдагчдын толгойны өвчин тэдний хөрөнгөтнүүдийн шийдэх асуудал болоод байна.
Дэлхийн эдийн засгийн хямралыг зүйрлэн хэлэх юм бол живж буй хөлөг онгоц руу аврах завь шидэхэд аль хүчтэй нь амь гарч сул дорой нь гишгэгдэж живэх хөрөнгөтний нийгмийн хүчтэй нь хүчгүйгээ идэх харгис хууль явагдаж байна.
Ийм цаг үед идэж ууж ашиглаж болмоор сул дорой газар хаана юу байна гэдгийг том гүрнүүд эрж хайсаар байна.Тэдний энэ загатнасан хайсан газрыг яг олж өгч Монголыг нээсэн хүн нь алдарт Фрийдланд шүү дээ!!!
Түүний 2005 онд Лондонд болсон олон улсын хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалт дээр хэлсэн үгийн хэсгийг эргэн санацгаая!!! ”….Монголд хаягдалаа булах хязгааргүй боломж бий…Хариуцлага тооцох эзэн байхгүй…Бид тэндээс \Оюутолгой\-гоос маш том усны судал илрүүлсэн энэ нь нүүрснээс ч ашигтай байж мэднэ… Энэ их баялгыг бид хятадуудад хаяж өгөх болно…Хятадын удирдлага геологич хүмүүс үүний ашигийг мэднэ…Хятадуудад хайртай. Энэ их баялгыг бид Монголын эрх баригчдын өгөөмөр тусалцаатай олж авсан….” гэсэн нь өнөөдөр эргэн санахад бүгд л амьдралд биелэгдэж байна.
Том гүрнүүдийн бодлого тэдний хөрөнгөтнүүд, олон сая хүнийг өлсгөлөн гуйланчлалд оруулсанаас буурай Монголыг золиосонд гаргах юу ч бишээ.
Манайд улс орноо боддог хууль дүрэмээ баримталдаг ёс суртахуунтай дарга нар аль ч шатандаа байхгүйг гадныхан мэднэ. Юм үзэж нүд тайлаагүй тэдэнд бялууртал хахуул өгөхөд л бүх зүйл ОК гэдгийг ч мэднэ.Тэд ийнхүү нэгэнт үнэгүй шахам олж авсан их хөрөнгө баялгаа маш хурдан зөөх, яаж хамгаалахаа ч мэднэ.
Нүүрэн дээрээ ардчилал шударга ёс яриад Монголчууд үнэхээр юмыг хурдан сурдаг авьяаслаг хурдацтай хөгжиж байгааг гайхсан түр эсгэхэд манай дарга нар маасайдаг.
Манай эрх баригчид ард түмнийхээ шахалтанд ороод хааяа ч гэсэн монголынхоо эрх ашгийг ярих гэхээр маш их хахуулыг нь авсан болохоор тэдний дарамт буулганд байдаг.
Нэгэн хөрөнгө оруулагч ярихдаа: Эд нар өөрийн эх орон ард түмнээ ингэж луйвардаж худалдаж байгаа хүмүүс, маргааш хөрөнгө оруулагч биднийг ч лувардах нь энүүхэнд учраас, хууль дүрмийг нь олон улсын жишигт нийцүүлж боловсруулахад анхаарч олж авсан хөрөнгөө хамгаална гэж ярьж байсан гэсэн.
Монголд 1000 уурхай ашиглалт хийж жилээс жилд нэмэгдэж байгаа ч ард түмэн улам ядуурсаар, Монгол улсын гадаад өр нэмэгдсээр, уул уурхайн хүнд машин механизм газар нутгийн хөрс шороог орвонгоор нь эргүүлэн хаяж , монгол хүний үнэ цэнэ, эрх үгүй болж газар нутаг нь хүнтэйгээ хамт махны машинаар машиндаж байгаатай адилхан болсоор байна.
Хэрэв Монголчууд Хятад юмуу Оросын нутагт ороод ингээд үздээ. Тархиа хага буудуулаад л дуусах нь мэдээж тэдний төр засаг ард түмэн нь бидэн шиг ингэж нүдэн балай чих дүлий суухгүй нь мэдээж. Тэгэхээр зөвхөн манайд л ингэж эзэнгүй айл шиг хэн дуртай нь юу ч дуртайгаа хийж болдог улс болжээ.
Гэтэл дайран дээр давс гэгчээр манай төр засаг жирийн уул уурхайдаа хяналт тавьж чадахгүй байж, цөөхөн хүн амтай улс орноо үндсээр нь мөхөөх, халуун тамын орон болгож олон улсын хэллэгээр”үхсэн хот” болгох гэж ураны үйлдвэр барьж, бүр олон улсын ураны хог шаарыг булдаг газар болгох гэж улайрч байгаагийн учир юу байна бэ ???
Дэлхий дахинаар татгалзаад, шинжлэх ухаан мөхөсдөөд байгаа аймшигт сүйрэл дагуулах атомын цахилгаан станц байгуулаад үсрэнгүй хөгжөөд сүйд болох бид ер нь хэн билээ гэдгээ эрэгцүүлэн бодмоор юмаа. Яг үнэндээ манайхыг гадаадынхан техник технологи хөгжөөгүй 13-р зуунаасаа нэг их холдоогүй гэдэг үнэн шүү дээ. Атомын цахилгаан станцтай боллоо гэхэд манайхан хяналт тавих ямарч чадваргүй.
Оюутолгойн хяналт ТББ тэргүүн Д.Сүхгэрэл хэлэхдээ ” Монгол улс цөмийн чиглэлийн мэргэжилтэн муутай. Хуучин ЗХУ-д төгссөн хуруу дарам хэдхэн хүн байдаг. ЗХУ-ын уул уурхайн болон цөмийн эрчим хүчний салбар, байгаль болон хүнийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлдэг стандарт тааруухан, хоцрогдсонд тооцогддог. Иймд Монгол улс цөмийн салбарт аливаа үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө хяналтаа тавих чадавх, энэ салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх зэргээр бүрэн чадавхжих хэрэгтэй. Ингэсний дараа үр дүнд иргэдийнхээ итгэлийг хүлээж чадах түвшинд хүрсэн тохиолдолд бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрлийг нь авч байж энэ салбарт орох нь дэлхий нийтээр мөрддөг зарчим юм.
Өнөөдрийн байдлаар энэ засгийн газар, намууд, тэдгээрийг удирдаж байгаа хүмүүст цөмийн салбарт орох итгэл үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна. Мэдлэг, чадавх муутай атлаа зөвхөн мөнгө хөөцөлдөж, авилга авч барууны дарамтад ороод байна…” гэж хэлсэн нь яах аргагүй үнэн.
Ямарч байсан энэ айлчлалаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэнтэй Ерөнхий сайд С.Батболд өнөөх л цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглах талаар гэрээгээр үргэлжлүүлэх талаар ярилаа. Энхийн гэрээний цаана юу нуугдаж байгааг бурхан харж монголчуудад туслах бизээ.
Байгаль орчны чиглэлээр ажилладаг зарим ТББ-д нам эвсэлийн төлөөлөгчид бид эсэргүүцлээ илэрхийлж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жосеф Байдэныг ирэх өдөр зам дээр зогсож ,”Бидэнд Уран хэрэгггүй, Жон гэртээ харь” гэсэн утгатай уриа барин тайван жагслаа.Олон хамгаалалттай хар машинууд шунгинаад өнгөрсөн.Бидний лоозонг харсан л байгаасай. Ядаж манай цагдаа нар нь замд ойртохоор цаашаа зогс гээд хөөгөөд байх юм. Огтоны дуу тэнгэрт хүрэхгүй гэж биднийг басамжлах нэгэн байгаа л байх.Харин монголчууд олноороо нэгдэж чадвал энэ дуу тэнгэрт хүрч бусармаг аюултай төслийг зогсоож чадна.Монголчууд өөрсдийнхөө амьд явах эрх, хувь заяа ирээдүйнхээ төлөө тэмцэж үгээ хэлэхгүй бол хэн биднийг хамгаалах юм бэ?
2011.09.06 Л.БОР