ЛОНДОНД ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ФОРУМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
2009 оны 12 дугаар сар 3-ний өдөр Лондонд Монголын уул уурхайн салбарт том хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж өнгөрлөө. Энэ уулзалтыг гадаад харилцааны яам,Британы дахь монголын элчин сайдын яамнаас зохион байгуулж , гадаадын хөрөнгө оруулагчèä санхүүжүүлжээ
Иргэний сэтгүүлч хэмээх өчүүхэн би Лондонд ирснийх мэдээлэл авчих санаатай элчин дээр очсон боловч ñàðûí ºìíº оролцох хүì¿¿ñèéã á¿ðòãýýä дууссан гэâ.
Õарин орой нь энд амьдардаг Одноо гэдэг монгол охин утасдаж ,та мэдээлэл олж авах юмсан гээд байлуу,би нэг урилга оллоо таныг машинтайгаа очиж авая гэртээ байгаарай гэлээ.
Ингээд ” Merchant Taylors Hall “-д ãýäýã ýðòíèé òàíñàã øèëòãýýíä болсон чуулга уулзалтанд оролцогчдод зориулсан босоо цайллагад ороод явчихлаа. Ихэнх нь гадаадынхан байна. Ёстой л нөгөө том хөрөнгө оруулагчид хэмээх Монголын баялагаар мөнгө босгогчид Авенхоу майнз,Рио Тинтогийхан, ХАА банкны захирал Peter Morrow ,монголын гол том банкны гадаад захирлууд ,УИХ-ын дэд дарга Н.Энхболд, монгол банкны захирал асан Моломжамц, хөрөнгийн биржлийн хэмээгч Н.Золжаргал, Британы дахь монголын элчин сайд Б.Алтангэрэл зэрэг хэдхэн танил царай харагдаж, бусдыг нь танилцуулгаас нь харахад бизнес, уул уурхайн чиглэлээр ажилладаг томоохон компаны захирлууд, УИХ, Засгийн газар,гадаад харилцааны яам агентлагт ажилладаг залуус ихэнх нь байв.
Монголоос 60 орчим хүнтэй том групп иржээ. Британаас Монголтой ажил төрөл,бизнесийн холбоотой, мөн монголыг сонирхдог ажил хэрэгч орос зэрэг гадаадын эрхэмүүд, Лондонд сурч ажилладаг идэвхитэй залуус,гадаадын том банканд ажилладаг залуус ч оролцжээ.
“Европ-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-танд Монголд хөрөнгө оруулалт хийдэг ЕСБХБанк түүний Нидерланд-Монголын асуудал хариуцсан газрын дарга Jan Willem van den Wall Bake гол үүрэгтэй оролцсон ажээ.
Хуралдаанаар: “Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал,хөрөнгө оруулалтын боломжууд”, “Монголын Уул уурхайн салбарын хэтийн төлөв болон боломжууд”,
”Монголын уул уурхайн салбарын тээврийн дэд бүтэц” гэсэн асуудлууд хэлэлцжээ.
Чуулганы ач холбогдол үр дүнгийн талаар, илтгэлүүдийг á¿ðýí сонсоогүй болохоор нарийн мэдэж чадсангүй.
Ийм том групп монголоос энэ оронд анх удаа ирж байгаа, энэ чуулга уулзалтаар Монголын уул уурхайн хөгжилтэй холбоотой чухал асуудал хэлэлцжээ.
Монголын талын гол хүн нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зориг байсан. Миний нэг зорилго түүнтэй уулзах байсан болохоор, ярилцлага авах санаатайгаа хэлтэл, таны тавьсан асуудал надад ирсэн мэднэ мэднэ гээд эгчтэй зурагаа авахуулья гэлээ. Сонин л юм. УИХ гишүүд сайд дарга нар сонгууль болохоор л нэг иймэрхүү зан гаргадаг. Гэвч төрөө дээдлэн хүндэтгэдэг монгол хүний хувьд муу нь юу байхав дээ. “Эсгий хийх газар нохой хэрэггүй “гэгчээр энд юугаа хийж явнав гээгүйд нь баярлав.
Монгол улс уул уурхайгаа гадаадынханд ашиглуулсанаар хөгжих үү? мөхөх үү? гэдэг дэнсэн дээрх энэ чухал хүнд салбарыг хариуцаж буй,энэ залуу сайд монголын бохир улс төрд өчүүхэн ч гэсэн гэрэл тусгаасай билээ.
Монголоос оролцож буй Эм Эн Эм Ти ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Бат-Амгалан гэдэг залуутай чуулга уулзалтын талаарх сэтгэгдлийг сонирхож ярилцàæ, íèëýýä ìýäýýëýë àâëàà.
Миний хамгийн хачирхсан зүйл нь ийм чухал асуудал хэлэлцэж буй,том бүрэлдэхүүн ирсэн атал монголын хэвлэл мэдээлийнхэн ядаж үндэсний телевизээс ч хүн харагдсангүй. Оролцож буй хүмүүсийн танилцуулгад нэр ч байсангүй.Тэгээд èíòåðíýòýýð îðæ ¿çýõýä энэ чуулганы талаарх мэдээлэл монголын хэвлэл мэдээлэлээр гараагүй бàéâ.
Хэвлэл мэдээлээлэлгүйгээр яаж хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх юм болдоо.
Лондонгоос оролцож буй нэг залуу ярихдаа биднийг оролцуулах дургүй байсан,оролцоод үг хэлэх санал шүүмжлэл зэрэг нь хаалттай ер нь нээлттэй хурал биш юм билээ гэв.
Монголын баялагыг яаж хурдан ашиглаж олз олох вэ? гэдэг нь гадаадынханы шуналыг хөдөлгөж өрсөлдөөн болоод байгаа гэж Британèé íýã сэтгүүлч бичижээ.
Ер нь иймэрхүү чуулга уулзалт дэлхийн янз бүрийн улс оронд îëîí удаа болж, 7-г нь ХАА банкны Peter Morrow санхүүжүүлсэн гэдэг. Хачирхалтай нь èõýíõèéã нь баялагын эзэн монголчууд оролцох байтугай мэдээ ч үгүй байдаг ажээ.
Л.Бор 2009 оны 12 дугаар сар 6 Лондон хот