Жил бvр Арван мянган залуусыг єндєр хєгжилтэй оронд сургая!
|
1.Шинэ нийгэм байгуулах залуусаа бэлтгэж сургаж байсан тvvх. Тухайн vедээ Монгол тєрийн тэргvvнvvд А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ж.Самбуу гуай нар шинэ цагийн боловсрол эзэмшсэн залуусаараа хичээл ном заалгаж байсан гэдгээ. Тэд нар нь хєгжил дэвшлийг vзээд бушуухан улс орноо ийм болгоё гэж шамдан суралцаж бачуурч явсан гэдэг. Одоо ч тэд нар барууны орнуудад олноороо суралцаж л байна. Ялангуяа бидний харааж зvхээд байдаг єнєє муусайн хужаа нар барууны техник технологийг аль хэдийн эзэмшчихсэн барууныханыг эргээд хооллож хувцаслаж байна шvvдээ.Тэгээд дэлхийн зах зээлд тэргvvлэгч 10 орны эхнийх болоод 21-р зуун хятадын зуун гэсэн зорилт тавьчихсан . Тэр нь хvн бvрийнх нь толгойд бурханы сургааль шиг суучихаад унтах нойргvй шоргоолж шиг бужигнан хєдєлмєрлєж хєгжиж байгааг хараад хvн тєрєлхтєн Хятадуудын гарт орчих бий гэсэн болгоомжлол бий болсныг ч бодох л цаг шvv. Одоо тэгээд хэн нь хєдєлмєрлєж улс орноо хєгжvvлэх билээ. ХХ1 зууны Монгол улсын бахархал,аврах зvйл нь оюун ухаанаас єєр юу вэ байх вэ? Vсрэнгvй хєгжсєн энэ эрин vед, сэтгэх оюун ухаан байвал ямар нэг гарц, хєгжлийн тvлхvvр олдож таарна. Манайх улс хvvхэд залуусын орон . Гэвч тэднийгээ ёс жудагтай хvн болгон тєлєвшvvлэх, сургаж хvмvvжvvлэх, урт хугацааны хєтєлбєр тєлєвлєгєє гэж байхгvй л болов уу? 2.Єндєр хєгжилтэй оронд оюутан сургах шаардлага ба Манай єнєєгийн удирдлагуудын боловсрол. Дэлхий дээр анхны парламент vvссэнээс хойш 2000 жилийн тvvхтэй гэдэг. Соёлт хvн тєрєлхтєний туулаад ирсэн олон зуу, мянган жилийн туршлагаас суралцаж боловсрохгvй харанхуй таамгаар зvтгээд … єнєєдєр бид яахаа мэдэхээ болиод байгаа олон асуудал хуримтлагдаад эзэнгvй айл шиг л байна. Шинэ боловсрол мэдлэг туршлага нийгмийн аль ч салбарт алхам тутам л vгvйлэгдэж байгаа нь харагддаг.Харин манай хувийн том бизнесийнхэн хєгжил дэвшил рvv илvv хурдан нэвтэрч байгаа нь мэдрэгдэж байдаг. Гэтэл манай тєр засгийн байгууллагууд ямарч мэдрэмжгvй даанч удаан нийгмийн хєгжлийн хурдаас дандаа л хоцор ч ниргэсэн хойно нь хашгирна гэгч л…шийдвэр гаргаж байдаг. Гэтэл уул уурхай, утаа, хог шорооны талын туршлага судлахаар АНУ,Австрали, Хятад явлаа л гэнэ. Олон намаас бvрдсэн парламент засгийн газраа яаж бvрдvvлэх талаар туршлага судлахаар Израйль явлаа л гэнэ. Бодвол тайлбарлагч орчуулагч дагуулж, музей vзмэр vзэж байгаа мэт явдаг бизээ. Тэгээд ч манайд шинжлэх ухаан ч алсыг харсан бодлого зорилт байдаг ч бишдээ. Манай засгийн газар Шинэ Зеландын туршлагаар “Удирдлага санхvvжилтын хуулийг” єєрийн болгож хэрэгжvvлэхдээ улсын бvх тєсвийг тєвлєрvvлчихсэн гэж байгаа. Цонхны шил хагарахад л Улаанбаатараас шийдэж байна гэж шvvмжлээд удаж байна. Тэд туршлага судалж байна гэж “зугаалж явах”-ын оронд бvх мэргэжлийн чиглэлээр залуусаа бэлтгээд, Олон улсын гэрээ конвенц, байгууллагад нь гишvvнээр элсээд гадаадын зєвлєгч, шинжээч мэргэжилтний туслалцаа авч ч болох гадаадад гарсан єндєр боловсролтой хvмvvсээ татаж ажиллуулсан ч яагаад болохгvй гэж. Орон сууцыг иргэдэд урт хугацааны зээлээр олгох энэ арга барууны орнуудад хэрэгжээд хэдэн арав, хэдэн зуун жил болчихсон гэдгээ. Манай улс анхнаасаа зах зээлийн нийгэмд шилжихдээ боловсон хvчнээ бэлтгээгvй, нийгмийн ямарч хамгаалалтгvй, орсны хохирлыг єнєєдєр ард тvмэн л нуруундаа vvрч байна. Ємнєх нийгмийн vед бий болгосон баялгыг, тухайн vед дарга даамал хийж байсан хэдхэн хvмvvс завшсан. Зах зээлийн нийгэмд яаж амьдрах арга ухаанаа мэдэхгvй хvмvvс алхам тутамд л дайралдаж байдаг. Тєрийн бодлого шийдвэр зохицуулалт дутаж байгаа нь vнэн ч, тєр бvхнийг тєвлєрvvлж шийддэг нийгэмд бид амьдрахаа больсон гэдгийг хаана хаанаа сайн ойлгохгvй л явж байх шиг. Гэтэл хятад хvн бол эртнээс зоосны нvхээр юмыг хардаг,зах зээлийн ухаанд мэргэжсэн хvмvvс.Хаана ч юу ч хийсэн дасан зохицож амьдрах чадвар сайтай. Ямартаа ч хоёр царцаа шилэн хоргонд хийчихээд хоорондоо зодолдож байгааг нь харуулж,сониуч жуулчдад худалдаж мєнгє олж байна гээд боддоо. Тэдний зах зээлийн нийгмийн талаарх хууль дvрэм, зохицуулах механизмыг залуусаараа судлуулах,суралцуулах ажлыг яаралттай хиймээр л санагдах юм. Нvvдэлчин гаралтай ,нvvдэлчний сэтгэлгээтэй ард тvмнээ зах зээлийн ухаанд сургаж мэргэшvvлэхэд, єндєр хєгжилтэй оронд бэлтгэгдсэн орчин vеийн багшлах боловсон хvчин дутагдаж байна. Ийм учраас єндєр хєгжилтэй орнуудад жил бvр 10 000 оюутан сургах асуудал оройтсон ч гэсэн шийдэх л асуудлын нэг гэдэг нь хэн ч бодсон ойлгомжтой байгаа бизээ. 3.Одоо манай дээд боловсролын систем ямар билээ? Ийм ч учраас мэргэжлийн чиглэлээр суралцахад 4-5 жил ч хангалттай хугацаа биш л юм.Гэвч дэлхийн боловсролын стандартаар ийм хугацааг онолын суурь мэдлэг олоход боломжтой хугацаа гэж vзэж, vvнээс цааших оройгvй эрдмийг сурахыг иргэнд єєрт нь даатгасан хэрэг.Барууны нэг алдартай баян хvн нэгэн ярилцлагадаа: “Би дєнгєж Харвардын их сургууль тєгссєн юу ч мэдэхгvй залуу, нов ногоон амьтан аавынхаа бизнесийг євлєж авалгvй зєрж байгаад, амьдралыг єєрийгєє олж таниж мэдэхээр дэлхийг мотоциклээр тойрох аялалаар ажил амьдралын гараагаа эхэлж их ч зvйл сур ч мэдсэн дээ гэж”… билээ. Монголд одоо 2ОО орчим их дээд сургууль байдаг гэсэн. Их дээд сургууль тєгсєєд эрдэм судалгааны ажил хийж дээшлэх ёстой атал, ихэнх нь тэнцэх ажил олдохгvй эргээд л мєнгє зарж курст сууж доошилдог боловсролын системээ яах в? Ер нь хєгжил дэвшил, нийгмийн баялгыг бий болгодог,хvнийхээ оюун тархийг орчин vеийн шинэ мэдлэгээр цэнэглэхэд, зоригтой дорвитой, тооцоо судалгаатай хєрєнгє хаяхгvй бол улс орон яаж хєгжих билээ. Тэд нь арга ядахдаа ядарсан муусайн оюутныхаа ясыг гартал мєлжиж, сургалтын тєлбєрєє жил бvр л нэмээд бєєн хэрvvл маргаан болж байдаг. Дэлхийд алдартай “дvvжин гvvр” барьсан Болив гэдэг улс хєгжєєгvй гэж Б.Баавар бичиж сануулж л байсан. Гэвч голдуу УИХ гишvvд, сайд дарга нарын хvvхдvvд суралцдаг юм байна. “Монголын дарга нарын хvvхдvvд гадаадад сурахаар явж байна. Тэд эцгийнхээ муу луйврын аргаар олж авсан мєнгєєр сурч байгаа гэдгээ мэдэж байгаа. 4. Гадаадад оюутан сургах Эдийн засгийн боломж байна уу? Залуусаа сургая гэвэл ийм их хєрєнгє байна. Єєр ч олон боломж, нєєц бий. Єндєр хєгжилтэй орнуудын аль ч сургуульд буурай хєгжилтэй орны шилдэг залуусыг сургадаг хєтєлбєр байдаг тvvнд хамруулах ч болох, гадаадын сургалтын сангууд ч байдаг, элдэв зээл тусламжынхаа оронд хєнгєлттэй зардалаар сургаад єгєєч гэж гуй ч болох, манай дотоодын бизнесийнхэн, оюуны хєрєнгє оруулалт хийснийг харгалзаж татвараас хєнгєлж ч болох, хувийн зардлаар мєнгєтэй нэг нь хvvхдээ сургаж ч болох, за тэгээд орон нутаг, улсын тєсвєєс суралцуулах, єнєєх газар дэлхийн баялаг хувь хvртээнэ гээд байгаа хєрєнгє байна.Сэтгэл гаргах юм бол болох асуудал. Зарим хvмvvс vvнийг эсэргvvцэж,боловсрол эзэмшээд эргэж ирэхгvй, хаана амьдрах нь хvний эрх энэ тэр гээд ярих болно.Зарим нь гадны хvнтэй гэр бvл болно гээд л асуудал гарах л байх. Гэхдээ хариуцлагаа сайн тооцох юм бол 80% – 90 % нь эргэж ирэх байлгvй дээ. Улс оронд хэрэгтэй багш эмч, инженер, сэтгэл судлаач , нийгэм улс тєр, хуульч, зам барилга уул уурхай, аялал жуулчлал,бизнес , vйлчилгээ гээд чухал мэргэжлээр сонгож суралцуулах. Оюутан сурагчдыг 2 жил англи хэл ,компютерийн суурь мэдлэг эх орондоо сайн эзэмшvvлээд дараа нь бакалаврыг бэлтгэлгvйгээр 3 жил , их дээд сургууль тєгссєн залуусыг магистрын 1.5 жил,коллежд 2 жил суралцуулах.Тєгсєєд 5 жил эх орондоо ажиллаж,сурсан мэргэжлээрээ багшлах гэрээ хийж болно шvv дээ. Монголын залуусаа, эцэг эхчvvдээ энэ саналыг дэмжиж бичээрэй. Хатиган овогт Лосолын Бор |