ЖАНЖИНЫ НУТАГАА, ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛЫН АЮУЛААС АВАРЦГААЯ !!!
Уран боловсруулах үйлдвэр барих төсөлүүд бэлэн болжээ.
Сүхбаатар аймаг 82.9 мянган хавтгай дөр.км нутагтай гэтэл үүний 20% шахам нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбай болоод байна.
“Дарьганга-XXIV” төслөөс ч илүү хэдэн зуу мянган жилээр гай гамшиг учруулах, газар нутагаа устгаад зогсохгүй, монгол үндэснээ мөхөөх, цацраг идэвхит ашигт малтмал хайх, олдворлох улмаар уран боловсруулах үйлдвэр барих төсөлүүд бэлэн болоод байна.
Ийм аюултай төсөл хэрэгжүүлэхдээ олон нийтээс нууж байна. “Цөмийн энергийн тухай” хуулийн 5.1дүгээр зүйлд: газрын хэвлийд байгаа цацраг идэвхт ашигт малтмал “төрийн өмч” гэсэн үндсэн хуулиа ноцтой зөрчсөн хууль гаргаад эрх мэдэлтнүүд үнэ цэнэтэй газар нутгийг худалдаж дураараа дургиж байна.
Тус аймагт Цацраг идэвхт ашигт малтмал хайх, олдворлох зөвшөөрлийг Түмэнцогтоос бусад бүх сумдад олгожээ. Үүнд: Аревагийн охин компани Кожиговь ХХК- 16, Гурвансайхан ХХК- 2, Монгол Ураниум Ресурс ХХК- 2 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж, түрүүчээсээ ТЭЗҮ үндэслэлээ боловсруулж, 2013-2014 онуудад Уран боловсруулах үйлдвэр барихаар гэрээ хэлэлцээр хийгджээ. Эдгээр компануудын талаар өөрт олдсон баримтыг ашиглан тодруулбал.
Аревамонгол ХХК
Аревамонгол ХХК-ын Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн 7 сумын нутагт 26 цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2008 оны 07.09 наадмын өмнөх өдөр 6 лиценз, 2008.07.22 өдөр 8 лиценз, 2008.08.18 ны өдөр 5 лиценз гэх мэтээр ердөө гуравхан хоногт шахуу бөөндөж авсан байдаг. Эдгээр талбай нь 590841 га-г эзэлж байгаа бөгөөд Халзан, Түмэнцогт сумын нутгийг нийлүүлсэнтэй адил том газар нутаг юм.
Ийм том талбайг ямар зориулалтаар авч байгааг нутгийн иргэд байтугай орон нутгийн засаг захиргаа ч мэддэггүй. Сумын даргаас асуухад манай суманд хар жиптэй хүмүүс давхилдаад энд тэнд газар ухаад байна гэхээр очиж уулзахад бид дээрээс зөвшөөрөлтэй, танай энд худаг гаргах шинжилгээ авч байна гэсэн сүүлд сонсоход ураны хайгуулынхан юм билээ гэж ярьж байв.
Аймгийн нийт нутгийн 10% тай тэнцэх ийм том газар нутгийг өгч буйг, 2009 онд Ерөнхий сайд асан С.Баяр Барууны орнуудаар явахдаа Франц улсын Засгийн газрын Арвеа ХХК-тэй ураны үйлдвэр барих гэрээ хэлэлцээр хийсэн талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байснаас л мэдэж авсан. Ер нь С.Баяр Япон, ОХУ зэрэгтэй уран ашиглах гэрээ хэлэлцээрийг ганцаарчилсан тоглолтоор хийсэн гэж их нүгэлтэн юм.
Аревамонгол ХХК-ын Эрик Ди Сизи гэгч энэ авсан лиценздээ ханасангүй, дахиж 2009.02.09 өдөр 4 лиценз бөөндөж дээрх талбайтай нийт 881373 га талбайг авсан байна. Үүнд нь Эрдэнэцагаан сумын нутагт оршдог эртний тахилгат Хатиган хошууны алдарт “3ОТОЛХААН” уул бүхэлдээ түүний ойр орчмын газрууд оржээ.
Цөмийн энергийн тухай хууль батлагдаж гарсан 2009 оны 8 сараас хойш, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Цөмийн Энергийн газарт очисноос хойш АМГ- ын сайтад тавигдахаа больж нууцлагджээ. Манай УИХ, ЗГ уран ашиглах гэж улайрч байгаа нь, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой бүх хуулийн зүйл заалтанд 2011 онд өөрчлөлт оруулсныг харахад тодорхой байна.
Харин саяхан Сүхбаатар аймагдахь цацраг идэвхт ашигт малтмалын талаар тодруулга авахад, Сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт Франц Улсын төрийн өмчит Арева группын охин компани болох Монгол улсад бүртгэлтэй “Кожеговь” ХХК цацраг идэвхт ашигт малтмалын 16 зөвшөөрлийг эзэмшиж байна. Сүхбаатар аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын нийт 20 тусгай зөвшөөрөл хуулийн дагуу олгогдоод компанууд нь үйл ажиллагаа явуулж байгаа гэж Цөмийн Энергийн Газар мэдээлсэн юм.\Баримтыг тавьсан\
Энэ компани талаар Өдрийн шуудан 2011.12.15 ны дугаарын мэдээнд …Одоогоор “Эмээлт Майнз”, “Гурванбулаг”,”Дорнод уран”, “Коже говь” компаниуд уран боловсруулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байгаа.
2014 оноос үйлдвэрээ барьж эхлэнэ. ..Лицензийн дийлэнх нь Сүхбаатар,Дорнод, Дорноговьд байгаа. Монголын нийт нутгийн 1.7 хувийг эзэлдэг гэжээ. Энд дурьдагдсан “Коже говь”ХХК нь Сүхбаатар аймагт 16 ураны тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.
…Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй Франц Улсын төрийн өмчит Арева группын охин компани болох Монгол улсад бүртгэлтэй “Кожеговь” ХХК …зэрэг компаниуд нь хайгуулын ажлаа амжилттай дуусган туршилтын нэрээр олборлолт хийж эхэлсэн. Энэ хүрээнд олборлосон хүдрийг газар дор шууд хандлан уусгалтын аргаар хагас боловсруулан ураны исэл буюу шар нунтаг гаргах туршилтыг хийж буй. “Кожеговь” ХХК нь Дорноговийн Улаанбадрах суманд туршилтын олдворлолт хийж “Дулаан уул” төсөл хэрэгжээд эхэлсэн гэжээ. Франц Улсын төрийн өмчит Арева ХХК-нь авилга хээл хахуулаар ажлаа бүтээдэг, ураны хог шаараа хаа сайгүй булж тэр нь илэрч дэлхий дахинд ад үзэгдсэн цусан мөртэй компани юм .
“Гурвансайхан” ХХК
“Гурван сайхан” ХХК, 1998 оны З сарын 19 ны өдөр Мөнххаан, Уулбаян,Түвширээ сумдын нутаг “Өлзийт” гэдэг ижил нэртэй\нэрнүүд ихэвчлэн худал байдаг\ 4 газарт, 4 тусгай зөвшөөрлийг, нийт 313374 га-д авсан байх юм. Энэ зөвшөөрлийг анх авсан хүн нь Д.Санбалайбат гэдэг хэдэн зуун лиценз авч наймаалдагаараа алдаршсан нөхөр юм. Гэтэл хэдийд нь яагаад Засгийн газрын мэдэлд очсон гэдэг сонин юм. Хамгийн хачирхалтай нь “Гурван сайхан” ХХК гэгч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх хугацаа 9 жил нь аль хэдийн дуусаад 13 дахь жилдээ явж байна.
АНУ, ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Сүхбаатар аймагт, цацраг идэвх ашигт малтмалын 2 зөвшөөрлийг эзэмшиж байна гэж ЦЭА гентлаг мэдээлсэн.
Төрөөс гаргасан хуулиа ийнхүү зөрчөөд байгаа ч лицензээ хураалгалгүй яваад байгааг харахад үүний ард том мөнгө, том эрх мэдэлтнүүд байгаа нь гарцаагүй. Өөр нэг ноцтой таамаглал нь ашиглалтын эрх авчихаад нууцаар газар дор уран боловсруулж байж магадгүй л юм. Энэ компани талаар өдрийн шуудан сонины 2011. 12.15 ны дугаарын мэдээнд дурьдахдаа….Ураны салбарт мөн толгой цохьдог “Гурвансайхан” ХХК гадныханы мэдэлд байдаг.
1994 онд Монгол, АНУ,ОХУ, Бермуда улсын хөрөнгө оруулалтаар байгуулсан.
Анх байгуулахад Монголын талын оролцоо нь геологийн судалгаа гүйцэтгэх талбайгаар хангах, 15 хувийг нь эзэмших, Оросын тал ураны геологийн судалгааг гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, 15 хувийг эзэмшихээр тохиролцжээ.
Гэтэл Бермуда улсын “Энержи Фьюэлз” компани нь ураны геологийн судалгаа гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг гаргаж 70 хувийг эзэмшихээр тохирсон байна. Дараа нь эзэмшлийн хувиа АНУ-ын “Данисон майнз”ийн мэдлийн “Интернешнл Ураниумд”компанид шилжүүлжээ. Ингээд АНУ-ын “Данисон майнз”ийн мэдэлд “Гурвансайхан” ХХК очисны дараа АНУ,ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөгджээ. Гэхдээ Монголчуудын нөлөө үйл ажиллагаанд тэгтлээ байдаггүй гэнэ.
Монголын ураны салбарт шургалсан гадаадынхан лиценз дамлах наймааг ийнхүү цэцэглүүлж хэдэн зуун сая долларыг олж байгааг харахад уранаа ашиглах стратегийн гэгдэх бодлогод манай улс учраа олохоо больж хөл алдаж байгааг гадныхан ашиглаж үнэгүй шахам олсон олзоороо пологтож байна…гэжээ.
“Монгол Ураниум Ресурс” ХХК
Энэ компаний Б.Мөнхболд гэдэг хүн Сүхбаатар сумын нутаг Баян-Эрхт, Баян-Эрхт 1, Өрвөлийн тал, гэдэг газруудад юуны ч юм бүү мэд хайгуулын 3 тусгай зөвшөөрлийг 2008.08.25нд авсан байдаг. Б.Мөнхболд гэгч хэн бэ? Бас л бид юу ч мэдэхгүй.
Нэг л мэдэхэд энэ компани Сүхбаатар аймгийн Дарьгангын байгалийн цогцолборт газруудад , Ц-002Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын зөвшөөрлийг авчихсан байгааг харахад манай эрх мэдэлтнүүд гадаадынхантай хамтарсан бололтой.
Одоо энэ Монгол улсын 100% хөрөнгө оруулалтай “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Онгон, Наран, Дарьганга сумын нутагт дамнан байрлах “Хүйтэн уул” гэдэг тусгай хамгаалалтанд орсон газар нутагт Ц-002Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хуулийн дагуу авсан гэж ЦЭГ-с албан ёсоор мэдээлсэн.
Мөн өдрийн шуудан сонины 2011.11.18 ны дугаарын мэдээнд … Газрын тосны нөөцөө гадаадынханд алдаад дуусаж байна. Одоо ураны салбарт энэ байдал давтагдаж гаарч байна….Монгол улс 80 мянган тонн ураны нөөцтэй гэдэг ч энэ тоо хэд дахин өсөх магадлалтай гэжээ.
Сүхбаатар аймагт, Засгийн газрын “Дарьганга- XXIV ” гэдэг газрын тос хайх олдворлох сайхан нэртэй аймшигт төслөөс гадна,
Цацраг идэвх ашигт малтмал хайх, олдворлох улмаар уран ашиглах үйлдвэр барих төслүүд хэрэгжүүлэх гэж байгаа нь өнөөх том гүрнүүдийн толгойны өвчин болсон ураны хог шаараа булахад л хэрэгтэй нь тодорхой.
Нүүдэлчин монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болж
Уудам тал нутагтаа адуу малаа хариулан амьдарч
Урт уургаа суналзуулан давхидаг цаг түүх болон үлдэж
Ураны хог шаараар хордсон хориотой бүс, ухсан нүх, үхсэн газар шороо, зэрэмдэг гажигтай хүмүүс болон үлдэх нээ!!!
Энэ бол зөвхөн Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн асуудал биш нийт Монголчуудын амь амьдрал хувь заяатай холбоотой асуудал тул “ДАРЬГАНГА-24” төсөл болон урантай холбоотой бүх төсөлийг зогсоохын төлөө нэгдэцгээе тэмцэцгээе!!!
Ураны боловсруулах үйлдвэр баригдах гэнэ.
Монголын 109 ураны орд гадны 18 компаны мэдэлд 2.6 сая га талбайг эзэлж байна. Эдгээр лицензүүд хэдэн зуун сая доллароор гараас гар дамжин зарж байгаа учрыг ч бид мэдэхгүй ойлгохгүй байдаг. Энэ наймаа бол бидний ухаан санаанд багтамгүй их мөнгө байдаг. Манай аймагт ийм цацраг идэвхт хайгуулын 20 зөвшөөрөл нэг сая гаруй га талбайг эзэлж , АЦС баригдах ТЭЗ –ийн үндэслэл хийгдчихээд байгаад бид сэтгэл түгшихгүй байж чадахгүй. Кожеговь ХХК Дорноговь аймгийн Улаанбадрахад ураныг туршилтын журмаар амжилттай боловсрууллаа гэж баяр хөөртэй зарласан. Их мөнгөний амт үнэр авсан, улайрсан хэсэг монголчууд эрчимтэй ажиллаж байна. Саяхан \Өдрийн шуудан 2011.11.26\ Цөмийн энергийн газраас эрдэм шинжилгээний хурал хийжээ. Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавын илтгэл ихээхэн анхаарал татлаа. Эрдэс баялагийн зөвлөл, ЦЭГ-с ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой ордуудын жагсаалтыг гаргажээ. Эхнийх нь Кожеговь, Дулаан-Уул ордоос 2013 онд ашиг олж, 2015 онд ашигаа нөхөх тооцоо гаргажээ. Дараагийнх нь Хайрхан\Зотол \, Хараатын ордууд гэжээ. ”Гурвансайхан”компани Канад,Оросын хөрөнгө оруулттай компани 15%-г ТӨХ эзэмшдэг. 2014 оноос газрын гүнд уусгах технологиор шар нунтаг гаргаж авахаар ТЭЗҮ боловсруулсаныг Эрдэс баялагийн зөвлөл хүлээн авчээ. Г.Манлайжавын хэлснээр шар нунтаг гарган авах туршлага маш амжилттай болсон гэнэ. Хятадын 100% хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз”,”Гурванбулагийн ”ордууд 8580 тонны ураны нөөцтэй, 2014 онд ашиглалтанд оруулах энэ үйлдвэр жилд 500 тонн хүдэр олдворлож, 59.4 сая ам.долларыг борлуулалтаас олох “”маш амттай” тооцоо гаргажээ. Үйлдвэр байгуулах бусад компани ашиг жилд 159.9 сая ам.доллар гээд 2000 ажлын байр бий болно гэжээ. Энд дурьдагдсан ойрын үед ашиглалтанд оруулахаар ТЭЗҮ боловсруулагдсан гээд байгаа, Кожеговь ХХК –ын эзэмшилийн “Хайрхан” нэртэй орд \ Эрдэнэцагаан сумын нутаг, “Зотолхаан” уул түүний орчмын газар байх\ болон Түвшинширээ, Уулбаян,Мөнххаан сумдын ихэнх нутаг “Гурвансайхан ” ХХК –ын эзэмшилд байна. Энэ бүхнээс харахад Уран боловсруулах үйлдвэр барих галт тэрэг хөдөлчихсөн байна.
Төр засаг ураны хог хаягдал булшлахгүй гэж ард түмнээ хуураад, нөгөө гараараа уран боловсруулах үйлдвэр олноор нь барьж, түүнийгээ экспортонд гаргаж эргүүлж өөрийн хог шаараа авах нэрийн дор, олон улсын ураны хог шаар булшлахыг эрчимтэй хурдан хэрэгжүүлж эхлээд байна. Сүхбаатар аймгийг дайруулан тавьж буй төмөр зам ч дээрх зорилготой байхыг үгүйсгэхгүй гэж эх сурвалжууд бичиж байна. Бурханаас бидэнд ямарч их баялагтай газар нутаг заяаж бэ? Гэтэл бүх сумдад газрын тос, уран ашиглаад ирэхээр газар нутагт маань юу үлдэх бол гэхээс нурууны хүйтэн хөлс асгарч, бидэнд туслах бурхан байна уу? туслаач гэж хашгирмаар… Наран мандах зүгт орших үлгэрийн юм шиг үзэсгэлэнт нутаг маань баялагаасаа болоод сүйрч буй Өмнийн говь шиг болох нээ….
Засгийн газрын “Дарьганга-XXIV” гэдэг аймшигт төслийг зогсооё !!!
Түмэнцогтоос бусад бүх сумдад “Дарьганга-XXIV” төслийг хэрэгжүүлэх “АПЕКСПРО ИНВЕСТМЕНТ Лтд”ХХК-тэй “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай” Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл 2010 оны 07 сарын 09 ны өдөр 33|27 дугаар зөвлөмж гаргаж Ерөнхийлөгч,УИХ-ын дарга,Ерөнхий сайд нар гарын үсэг зуржээ.
Энэхүү “Дарьганга-XXIV” төслийг хэрэгжүүлэх “АПЕКСПРО ИНВЕСТМЕНТ Лтд”ХХК-тэй “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 09 ний өдрийн 39 тоот тогтоол гарч Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХүчний сайд Д.Зоригт нар гарын үсэг зурж баталжээ.
2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг ЗГ-ын 96 тоот тогтоолоор “АПЕКСПРО ИНВЕСТМЕНТ Лтд”ХХК-тэй “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ” гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд олгожээ
Ийм гэрээ байгуулаад Монгол улс хөгжиж дэвшсэн,ард түмний амьдрал дээшилсэн бол өөр хэрэг. Гэтэл ихэнх газрын тосны ордоо гадаадынханд өгчихөөд, өнгөрсөн 20 жилд нэгч үйлдвэр байгуулсангүй, өнөөдөр оросын хараат хэвээр бензин тосны үнэ нэмэгдээд ядуу ард түмнээ улам туйлдуулж байна..
сэтгүүлч Л.Бор 2012.01.03 Улаанбаатар хот.