Монгол Улсын Үндсэн Хууль батлагдсан ойн өдөр төр нийгмийн ахмад зүтгэлтэн Ж.Гомбожав эдийн засгийн гавъяат хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
Түүний энэ баярыг нь хуваалцахаар нутаг усныхан ахан дүүс, төр засагт олон жил хамт зүтгэж явсан өндөр албан тушаалтнууд УИХ гишүүд, сайд дарга нар, жирийн найз нөхөд, анги сургуулийн андууд гээд 400 орчим хүн Улаанбаатар ресторанд цуглажээ. Цугларсан олны талархал хүндэтгэлийн үг ерөөл нь Рестораны хэмжээт цагт багтсангүй гэр лүүгээ явж үргэлжлүүлжээ.
Тэрбээр 1941 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Энх овоот хэмээх газар төрсөн. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургууль, 1964 онд Эдийн засгийн дээд сургууль, 1974 онд хуучинаар ЗХУКН-н Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг тус тус төгссөн.
Эдийн засагч-статистикч,Улс төрч, Чингис хааны ийн академийн хүндэт академич юм.
1964-1970 онд Дундговь аймгийн Статистикийн товчооны даргаас удирдах албан тушаалын гараагаа эхэлж, Дундговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга, Дорноговь аймгийн гүйцэтгэх захиргааны дарга, Төв аймгийн гүйцэтгэх захиргааны дарга, Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Засгийн газрын Орон нутгийн хурал,захиргааны хэлтсийн дарга, Улсын Их Хурлын гишүүн,УИХ-ын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалыг 36 жил хашижээ.
2001оноос хувийн салбарт орж “Жамомед” ХХК-ийн зөвлөх, 2005 оноос одоог хүртэл ”Го-орд”ХХК захирал, Богдхаан цогцолбор ТББ –ын тэргүүнээр тус тус ажиллаж буй, үнэнч шударга ёсны үлгэр дуурайлал болсон төр нийгмийн ахмад зүтгэлтэн ажээ.