ДЭЛХИЙ ДАХИН ЯПОНЫ РАДИАЦЫН ТАРХАЛТААС ТҮГШИЖ БАЙНА. 2011.03.21
Япончууд атомын цахилгаан станцын реакторын температурыг буулгаж хөргөхийг оролдож байсан ч 2011 оны 3 сарын 16 ны өглөөгүүр Фукушимагийн атомын станцын 4-р ректорт гал гарч ноцтой байдал үүсгээд байна.
Японы атомын цахилгаан станцаас алдагдаж байгаа цацраг идэвхт бодисын тархалт дэлхий дахиныг түгшээж эхэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обома телевизээр хэлсэн үгэндээ.Японы атомын цахилгаан станцаас алдагдаж буй цацраг агаарын урсгалаар “Хавайн арал руу тархаж болзошгүй байна” гээд цацрагаас хамгаалах калий иодыг үрэл хэлбэрээр маш ихээр худалдаалах,Японд байгаа америкийн иргэдээ татаж авах талаар мэдэгдсэн байна.
АНУ –ын Батлан хамгаалахын сайд Begina Benjamin хэлэхдээ: Радиацын аюулаас урьдчилан сэргийлэх нь зөв. Салхины чиглэл Японы Баруун эрэгт нэвтэрч, цунами газар хөдлөлтийн шалтгааны улмаас атомын цахилгаан станцын аюул дахин сэргэж болзошгүй юм гэжээ.
Фукушимагийн атомын станцд ажиллаж байсан 50 хүний цацрагийн хэмжээ эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүрсэн гэжээ.
Гэвч Японы Засгийн газрын албан ёсны мэдээллээр цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байгаа,буурч байгаа гэж мэдэгдсээр байна.
Францчууд хэлэхдээ: Хэдийгээр японы цэрэг армийнхан нисдэг тэргээр ус зөөж, реакторыг хөргөх гэж оролдож байгаа боловч реакторын байдал “хяналтаас гарсан” гэж мэдэгджээ.
Фукушимаагаас өмнө зүгт Ивараки мужаас 80 мил зайтай цацраг хэвийн хэмжээнээс 300 цаг илүү болсон гэж мэдээлж байсан ч удалгүй цацрагийн түвшин буурсан гэж мэдээлж байв. Атомын станцын реактороос цацраг алдагдаж байгаатай холбоотой хүмүүсийг Бритонруу нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ.
Энэ өдрүүдэд Английн гадаад харилцааны нарийн бичгийн дарга Willian Hague өөрийн хүмүүсээ Токиогоос гаргах нислэгт бэлтгэх шийдвэр гаргажээ.
Австрал,Франц, Итал улс өөрсдийн иргэдээ японоос гарахыг зөвлөж, төлөвлөгөө боловсруулжээ.Гадаадын том банкууд, худалддааны төвүүд ,саятнууд BMW, Францын Socie’te’ Ce’ne’ral банк,Credit Suisse,Bank of America,BNP Paribas зэрэг газрууд
Оффисоо хилийн чанад, Сингафур,Гонг-Хонг, Сиднай руу татаж эхлэв.
АНУ-ын Батлан хамгаалах армийн генерал Калифорни эмнэлгээр орохдоо хэлсэн үгэндээ: Цацраг идэвхийн хордлогоос хамгаалах нэг хайрцагтаа 14 ширхэгтэй 7 раундын үнэтэй калийн иод, маш их 10 000 боодол зарагджээ. Anbek firm компани захирал Alan Morris хэлэхдээ: Ердийн үедээ бид 3 долоо хоногт авдаг захиалгаа , 3 минутанд авч байна. Иргэд цацраг идэвхээс үнэхээр айж байна гэжээ. Drug supplier Nukepills.com –rэдэг эм худалдаалдаг сайтаар долоо хоногт ойролцоогоор 250, 000 үрлэн эм калий иод, шингэнээр 3,000 дозоор компанууд лаборитори эмнэлгүүд захиалж худалдан авчээ.
Шинжээчид өмнөдийн салхины нөлөөгөөр цацраг идэвхт бодис Токио руу эргэж магадгүй гэж ч үзэж байна.АНУ-ын элчин сайд ” John V.Roos хэлэхдээ “Нөхцөл байдал эгзэгтэй байгаа учир” бохирдсон бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж япончууд болон өөрийн иргэддээ хандаж хэлсэн байна. АНУ –ын Nuclear Regualatory Commission –ны удирдагч Gregory Jazko хэлэхдээ “Цацрагийн түвшиний хэмжээ үнэхээр өндөр хэмжээнд байгаа гэдэгт итгэлтэй” байна гэв. Ялангуяа реакторын ойролцоо ажиллаж байгаа хүмүүст үнэхээр нөхцөл байдал хүнд байгаа гэжээ.
Хятадын гадаад харилцааны сайд Beijing хэлэхдээ Японы засгийн газар дэлхий дахинд “яг таг цаг хугацаандаа,тодорхой үнэн мэдээлэл” өгөхийг бид шаардаж байна.Энэ нь атомын реакторын хэт халалттай тулалдаж байгаа 180 ажилчид ч зайлшгүй шаардлагатай гэжээ.
Оросын Ерөнхийлөгч Димитри Медведив хэлэхдээ: “Үндэсний хэмжээний том гамшиг ”.
Японы Засгийн газар,Цөмийн энергийн хүрээлэн хуурмаг мэдээлж байна.“ Илүү тодорхой үнэн мэдээлэл” хэрэгтэй байна . Япон руу явах нь “үнэхээр ноцтой байдал” үүсгээд байна гэжээ.
Ийнхүү Японы засгийн газрын мэдээлэл хомс, тодорхой бус байгаад гадаадынхан дургүйцаж байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон цунами, газар хөдлөлт, атомын ректороос алдагдаж буй цацраг идэвхи зэрэг гамшгийн улмаас одоогоор 400.000 гаруй хүн түр хорогдох байранд,360.000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Гамшигт нэрвэгдсэн бүсийн зарим иргэдийн ярьж байгаагаар хүмүүнлэгийн тусламжийн хүртээмж хангалтгүй,ус ,хүнсээр дутагдаж бид яг л амьтан шиг байна гэжээ.
Evening Standart,Metpo сонинд бичигдсэн өнгөрсөн долоо хоногт Японд болж үйл явдалын мэдээллээс тоймлон бичсэн.
Л.Бор 2011.03.21 Лондон хот