Монгол Улсын “Гоо бүсгүй” өргөмжлөлт Б.Гантогоогийн урилгаар дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Парати Оманакуман, Хүмүүнлэгийн энэрэнгүй үйлстэн, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Сатиш Сикха тэргүүтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод ирээд байна. Эдгээр зочид төлөөлөгчид дэлхийн дулаарал, цөлжилт, хог хаягдал, хөрсний бохирдлын эсрэг улс орнуудыг нэгдэхийг уриалж байгаа аж.
“Эх дэлхийн ногоон хөгжил-торгон тууз” аянд улс орны төрийн тэргүүнүүд гарын үсэг зурдаг байна. Тэрхүү уламжлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зуржээ. “Гоо бүсгүй” өргөмжлөлт Б.Гантогоо Монгол Улсын экологийн тэнцвэртэй байдал, хөрсний бохирдлын эсрэг тууштай тэмцэж байгаа нэгэн. Энэ ажлын хүрээнд улс орноо сурталчлах, дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах гэж ажиллаж байгаа юм.