Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай . Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 хэм, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын талаар 22-27 хэм, бусад нутгаар18-23 хэм дулаан байна.Нийслэлд бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.18-20 хэм дулаан байх нээ. Харин маргааш буюу 10-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун, төвийн нутгийн зарим газраар, 12,13-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 13-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.