2011 оны 7 сарын 3
Э.Н. Гомбожавын Занданшатар
Гадаад харилцаа, худалдааны яам
Энх тайвны гудамж – 7a, Улаанбаатар |
14210 |
Монгол улс |
E-mail : [email protected]
Эрхэм сайд аа,
Гал Үндэстэн болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн (МГННХ)-ний удирдлагуудыг баривчилсан тухай
Монголын байгаль орчны төлөө хөдөлгөөнүүдийн удирдагч нарыг баривчилсан тухай мэдээлэл авч яаравчлан танд хандаж байна. Би Хөгжил дэх эрх ба тайлагнал (Rights & Accountability in Development -RAID) нэртэй хүний эрх бакомпанийн хариуцлагатай үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий ТББ-ын Гүйцэтгэх захирал хийдэг. Би мөн Их Британийн Засгийн газрын ОУЭЗХХБ-ын Үндэстэн дамнасан корпорациудад мөрдүүлэх засгийн газрын дэмжлэгтэй тогтоосон компанийн хариуцлагын бизнесийн кодекс болох Удирдамжийн Үндэсний холбоо баригчийн Удирдах зөвлөлийн гишүүн болно.
2011 оны 6 дугаар сарын 23-нд Гал үндэстэн болон МГННХ-ний удирдагч нарыг баривчилсан нь Монголын гол ус ба чухал ач холбогдол бүхий усны нөөц газарт эрсдэл учруулж буй хуулиар хорисон газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцсэнтэй холбоотой байна. Тэд Монгол улсын нийслэл Улаанбаатарт цуглаан зохион байгуулж, Монголын хуулиар хамгаалагдсан газруудад явуулж буй уул уурхайн ажиллагааг зогсоохыг ятгах зорилгоор уурхайтай газруудаар явж ажилласан байна.
Бидний авсан мэдээллээр МГННХ-ний дөрвөн хүнийг хэлэлцүүлэгт оролцохыг урьсан Өвөрхангай аймгийн орон нутгийн захиргааны албаны хүний урилгаар явж очиход нь баривчилсан байна. Цэцгээгийн Мөнхбаяр, Н. Самбуу-Ёндон, Д. Төмөрбаатар, М. Баатархуяг нарыг ирсэн даруйд нь баривчилжээ. Тэд одоо Ганц худагт хоригдож байна. Зөвхөн Ц. Мөнхбаярын хувьд баривчлах шийдвэр гаргасан байна. Энэ нь 2010 оны 9 сард Мөнхбаяр МГННХ-ний гурван гишүүний хамт ангийн зэвсэг хэрэглэж Сентерра Гоулд, Пуурам ХХК хоёр гадаадын компаниудын Сэлэнгэ аймгийн хамгийн их алтны нөөцтэй ууланд дахь алтны уурхайн тоног төхөөрөмжид хохирол учруулсан хэрэгтэй холбоотой байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж. Мөнхбаяр мөн Өвөрхангай аймагт 6 сарын 22-нд алтны уурхай эрхлэгч Ирмүүн Босго ХХК-ний тоног төхөөрөмж рүү гал нээсэн гэсэн мэдэгдэл байна.
Улаанбаатарт 6 дугаар сарын 23-нд баривчилсан байгаль орчны төлөө тэмцэгч Г. Болдбаатар, Ц. Энхбаяр, Г. Дашдэмбэрэл нарын Гал үндэстэн, МГННХ-ний удирдагч хүмүүсийг Сухбаатар дүүргийн шүүгч Н. Сүхбаатарын шийдвэрээр Сухбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсны төлөө шийтгэсэн байна. Жагсаал цуглааныг 4. 5 болон 6 дугаар сарын эхээр зохион байгуулсан байна. Хамгаалалтанд авах бүсийг тогтоож өгөх тухай хуулийн саналыг батлахыг шаардаж нийслэлийн ойролцоо бүс нутгаас малчид, нүүдэлчид олон арваараа ирж оролцсон байна.
Монгол улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаатай холбогдсон нийгмийн бухимдал, олборлогчдын ашиг сонирхол болон хүн амын өргөн олны зохистой амьжиргааны түвшиний, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь тэнвэртэй хангаж чадахгүй байгаа монголын төрийн илт дутагдлын талаар мэдээ мэдээлэл дэлхий олон нийтийн анхааралд нэг бус удаа түгээгдэж байгаа болно. Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг Universal Periodic Review-д хүний эрхэд уул уурхай хэрхэн нөлөөлж буй талаар иргэний нийгмийн байгууллагууд илтгэсэн билээ:[i] НҮБ-аас мөн уул уурхайн салбарын зохисгүй удирдлагын талаар дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн байдаг:
Үндсэн Хуулийн дагуу газар төрийн өмчинд байна. Уугуул нүүдэлчин малчдын хувьд бэлчээр газрыг уламжлалын хуулиар зөвшөөрөх боловч хувь хүнд бэлчээр өмчлөх\эзэмших эрхийг олгоогүй байна. Ашигт малтмалын лицензийг ЭБЭХЯ-наас олгох бөгөөд шийдвэр гаргах явцад орон нутгийн сонирхогч талуудыг бараг оролцуулдаггүй байна. Өнгөрсөн хэдэн жил нийт нутгийн 40%-д линценз олгогодсон байна. 2010 оны 4 лүгээр сард Ерөнхийлөгч ашигт матлмалыг газраас шинээр хайгуулын болон ашиглалтын лиценз олгох ажлыг эрх зүйн орчинг бүрдүүлтэл зогсоосон. 2009 онд чухал ач холбогдох бүхий байгалийн нөөцийн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль батлагдсан. Уул уурхайн үйл ажиллагаа мөн Монгол улсын газар нутгийн 14%-ийг эзлэх хамгаалалттай газар хориотой. Хуулиар уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх ёстой боловч түүнийгээ хэрэгжүүлэх явдал хангалтгүй байна. Байгалийн нөөцийг шавхах зорилгоор газрыг эвдэж, хөрс болон усны нөөцийг бохирдуулж, ялангуяа голдирлыг өөрчлөх эсвэл эхийг нь мөнгөн ус, цианидаар бохирдуулж байгаа нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эрсдүүлж байна.[ii]
Монголын парламент 2009 онд хамгаалалттай газар, түүний дотор гол усны эх, ойн нөөц газар уул уурхай эрхлэхийг хориглосон хууль баталсан.[iii] Гэтэл хуулийг хэрэгжүүлэхийг тулд үндэсний хэмжээнд энэхүү хамгаалах газруудын хилийг тогтоох хэрэгтэй аж. 2010 онд МГННХ-хөн Усны газар, орон нутгийн захиргаадтай хамтран хил тогтоох ажил хийсэн байна. Энэхүү хуулийн төслөөр Монгол улсын газар нутгийн 30% хамгаалагдах юм. Иймд хуулийг батлах нь Монгол улсын экологийн тэнцвэрт байдал болон хүн амын эрүүл аюулгүй орчинг хангах, түүний зэрэгцээ тусгаар тогтнол, биологийн төрөл зүйлээ хамгаалахад нь чухам алхам болох юм. Хамгаалалтанд авах газрын хилийг тогтоох эрх нь орон нутгийн захиргаанд байгаа боловч эцсийн байдлаар Засгийн газар батлах ёстой аж. Нийслэл хотод болсон жагсаал цуглаан нь хуулийг батлах чиг рүү парламентийг хөдөлгөх зорилготой байжээ.
Торонтод бүртгэлтэй, Бороо Гоулд (нийслээлээс ЗХ-д зүгт 110 км-т)-ын 100% эзэмшигч Сентерра Гоулд мэтийн олон компани Монгол улсын байгаль орчны хуулиудыг бэхжүүлэхийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл бий. Мөн олборлох салбартай холбоотой бүлэг УИХ-ын гишүүд 2009 оны хуулийг өөрчлөх хуулийн нэмэлт өөрлөлтийн санал оруулаад байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтөөр одоо лиценз эзэмшигчид усны нөөц газар алт олборлолтоо үргэлжлүүлж болох аж. Монголын Засгийн газар зарим жижиг компанийн үйл ажиллагааг хааж байгаа боловч гадаадын компаниудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөөр ирсэн нь тэдний лицензийг хураавал хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж сүрдүүлсэнтэй холбоотой гэнэ.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд алт олборлолтын улмаас олон голын голдирлыг өөрчилж усыг нь ширгээсэн, олон гол горхины усыг химийн хорт бодисоор бохирдуулсан байна. 2011 оны 6 дугаар сард Гал үндэстэн хөдөлгөөн олон компанид, түүний дотор Сентерра Гоулдэд албан бичиг гардуулж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна.
Гал үндэстэн болон МГННХ-ний гишүүдийн үзэл бодлооо илэрхийлэх эрхийг дээдлэхийг бид Монголын Засгийн газарт уриалж байна. Галт зэвсэг хэрэглэсэн эсвэл өмч хөрөнгөд хохирол учруулсан хүмүүст нь албан ёсоор хэрэг хүлээлгэх эсвэл суллах хэрэгтэй. Бүгдэд гэр бүл болон өмгөөлөгчтэй уулзах боломжоор хангах хэрэгтэй. Сөргөлдөх байдал улам даамжирхаас зайлсхийх болон хөдөөгийн игэдийн амьжиргааны эх үүсвэр болсон экологийн тогтолцоогоо хамгаалах зорилгоор Засгийн газар нь Монголын иргэний нийгэмтэй хэлэлцээ хийж эхлэх зайлшгүй шаардлага байна. Зөвхөн хэлэлцэх аргаар олборлох салбарыг эсэргүүцэхийн суурь шалтгаан, шийдлийг олдог. Канадын Сентерра Гоулд мэтийн олон компани ОУЭЗХХБ-ын Удирдамж (OECD Guidelines for Multinational Enterprises)-ийн зүйл заалтууыг мөрдөх учиртай. ОУЭЗХХБ-ын Удирдамжид олон талт компаниудаас “өөрийн үйл ажиллагаанаас учрах бэрхшээлийг хорогдуулах, шийдвэрлэх болон эдийн засаг, нийгэм ба байгаль орчны хөгжилд эерэг хувь нэмэр оруулахыг хөхиүлэн дэмжих зорилготой. Компаниуд дараахыг хэрэгжүүлэх ёстой:
Хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлмөр, татвар, санхүүгийн урамшуулал болон бусад асуудлаар эрх зүйн орчинд нь байхгүй нөхцөл байдлыг эрэлхийлэх, олж авахаас татгалзана [OECD Guidelines 2011 Chapter II (v)]
2011 оны 6 дугаар сарын 16-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Бизнес ба хүний эрхийн Удирдах зарчмууд (Guiding Principles on Business and Human Rights)-ыг дэмжсэн. Энэхүү Удирдах зарчмуудад гишүүн Улсууддаа “бизнэсээс хүний эрхийг хүндэтгэх зорилго бүхий хуулиудаа хэрэгжүүлэх, зохистой эсэхэд нь тогтмол үнэлгээ хийж цоорхойг нь арилгаж байхыг сануулсан”. Мөн гишүүн Улс нь “хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх зэргээр бусад орон ба бизнестэй бодлогын зорилгод хүрэхийг эрмэлзэх явцад хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх зохих бодлогын хүрээг тогтоосон байна” гэж заасан болно. [iv]
Хамгаалалттай бүсэд уул уурхай эрхэлсэнтэй холбогдон гарсан мөргөлдөөнийг шуурхай болон шудрагаар шийдвэрлэхдээ Монголын Засгийн газар эдгээр хүний эрхийн зарчмуудыг удирдлага болгоно гэдэгт найдаж байна.
Хүндэтгэсэн,
Патриция Финей
Гүйцэтгэх захирал
Энэхүү захидлыг дараах хүмүүст илгээсэн болно. Үүнд: Э.Н. Булгаа Алатнгэрэл, Лондонд суугаа Монгол улсын Элчин сайд; Эндрю Кавчак, ОУЭЗХХБ-ын Удирдамжийн Канадын Үндэсний холбоо баригч; Сержио Морено, Их Британийн Үндэсний холбоо баригч; мөн Катерин Куманз, MiningWatch Canada