Усны эх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчны төлөө тэмцэгчдийн шаардлага дагуу 6 дугаар сард зогсоосон байсан бол МГННХ-ний удардагч нарыг баривчилсны дараа компаниуд тэдэнтэй хийсэн гэрээгээ үл харгалзан бүгд үйл ажиллагаагаа сэргээсэн болно.
Энэ нь баривчлагдсан хүмүүсийн хувьд ч, тэдний хэрэгжүүлэх гэж, хамгаалах гэж яваа хуулийн хувь заяаны хувьд ч ноцтой байдал үүсгэж байгаа юм.
Мөнхбаяр болон түүний 3 нөхөр, хэдийгээр илэрхий хууль зөрчсөн боловч ямар нэгэн нийгмийн аюул занал учруулаагүй, зөвхөн хууль бус уул уурхайн үйлдвэрлэл болон тэднийг хаацаалж буй авилгач албан тушаалтнуудад л аюул болсон нь тодорхой харагдаж байгаа юм. Тийм учраас тэднийг баривчлан хорих, өмгөөлөллийн эрхийг нь зөрчих, гэр бүл найз нөхөдтэй уулзах эрхийг нь хасах нь хэтэрсэн арга хэмжээ бөгөөд үндэслэлгүй байна. Монголын хорих байгууллагуудын муу нэр, олборлох салбарынхны их сонирхлоос гадна баривчлагдсан хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй гэдэгт санаа зовж байна.
Улаанбаатарт баривчлагдсан 3 хүний хувьд гэвэл “зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан” хэргийг яаравчлан зохиомлоор бүтээсэн нь хэдэн сарын өмнө гаргасан гэх зөрчлийн төлөө Өвөрхангай аймагт явагдсан баривчилгаатай нэгэн зэрэг баривчилж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Иймд бид үүнийг усны эх газар уул уурхайн ажиллагаа явуулахыг хорих тухай урт нэртэй хуулийг устгах ажиллагааныхаа өмнө иргэний нийгмийг удирлагагүй, толгоогүй болгох зорилготой гэж дүгнэж байгаа болно.
Хуулийг устгах ажиллагаа дараах хэлбэрүүдтэй байж болох юм. Үүнд:
– Хуулийн төслийн УИХ-аар хүчээр зүтгүүлж, хуулийг шүдгүй болгох замаар олборлох компаниудад усны эх газар чөлөөтэй олборлох нөхцөл бүрдүүлэх.
– 2010 онд тохирсон хамгаалалтын бүсийг хорогдуулан голын эргээр тогтоон ямар ч хамгаалалтгүй болгох.
– Асар их хэмжээний “нөхөн олговор\төлбөр” тооцож гарган, лицензийг хураасанд олгох мөнгөнөөс хавьгүй өндөр гарах байгаль экологийн хохирол болон нөхөн сэргээх ажлын зардалтай харьцуулалгүй мартах
– Хэрэгжүүлэлтийг хойшлуулсан, компаниудын усны эх газрын хориотой бүсэд олборлолт явуулж байгаа байдалд нүдээ аниж суусаар энэ хүүлийг зүгээр л нэг онигоо болгох.
Монголын байгаль орчны хамгаалал болон тогтвортой хөгжлийг дэмждэг монголын байгаль орчны, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд шийдвэрлэх цаг ирээд байна. Үндэстэн дамнасан олборлох сонирхол Монгол улсын байгалийн тэнцвэрт байдал болон иргэний эрх чөлөөндзаналхийлж байна. Өнөөдөр үндэсний ТББ-ууд болон олон улсын хамтын нийгэмлэгээс их зүйл шалтгаалах гэж байна. Хууль хэрэгжүүлэх ёстой бөгөөд уул уурхайгаас гол мөрнөө хамгаалын төлөө өөрийгөө золиослож байгаа хүмүүсийг суллах хэрэгтэй.
“Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын эвсэл