Агуу их эзэнт гүрэн байсан нь түүх болон үлдсэн өнөөгийн буурай Монголын хөрсөн доорхи баялагийн төлөө өнөөдөр дэлхийн хөрөнгөтнүүд “орондоо орох завгүй, олзлон булаалдаж” тэмцэлдэж байна.
Гэтэл үүнийг анзаарч ухаарч байгаа ард түмэн ч алгаа.Зуны сарыг зургаа юм шиг,намрын сарыг найм юм шиг наадмаас наадам дамжин найрласаар явна. Энэхүү наадмыг манлайлагчид өнөөх манай төр засагын тэргүүнүүд ихэнх нь тод манлай торгон жолоо атгагчид байсаар олон ч жил өнгөрлөө.
Монголын төрийн жолоог, манлай уаяч тай хамтран атгаж буй тэдэнд жилийн турш наадам хөөсөн ч айх юм алгаа.Тэд газар нутаг баялагаа “лиценз” гэдэг цаасаар гадаадынханд худалдаж тэрбум тэрбум доллар халаасалчихсан хэдэн үеээрээ ч идэх хөрөнгөтэй болчихсон “цагаандаа“ гарсан луйварчид юм.
Хөмөрсөн тогоон доторх шиг өчүүхэн бодолтой,юм үзэж нүд тайлаагүй “хуучин хүү” шиг ядуу ард түмэн бид тэднийг дагаж далбагнаж ,найрлаад байвал галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болох бизээ.
Намар болно сургуулийн хүүхдийн төлбөр гээд “аймшигтэй их” мөнгийг хаанаас олох бэ? Өнөөх өвөл болно хэдэн малаа юугаар тэжээх билээ… гэх мэт толгой гашилгах “том том” асуудал бидэнд олон.
Гэтэл Бурханаас Монголчуудад заяасан асар их баялагийн эзэн гэдэгээ ойлгож ойшоох ч үгүй ,хамгаалж харамлаж ч мэдэхгүй. Манай төр засаг, гадаадынхны заавар удирдамжаар биднийг ийм харанхуй бүдүүлэг, хөрөнгөгүй үгээгүй ядуу байлгаж байгааг ч ойлгож үнэмшихгүй нь харамсмаар .
Хөдөөгийн хүний цөлх зангаар ,за яахав даа дарга нар гадаадынхантай нийлж газар ухаад баяжсан юм байхаа гэж хөөрөлдөж суужээ байхад гадаадынхан Монголын баялагыг уралддан цөлмөхийг яаж уриалан дуудаж байгаа жишээг дуръяа. Энэ мэдээлэл саяхан хэвлэлээр яригдаж байснаа тэгс гээд л мартадсан. Гэвч сануулахад, сонор сэрэмжтэй байхад ухаарахад илүүдэхгүй бизээ
Америкийн иргэн Брайн Хикс, “Angel research” Хэмээх хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн захирал бөгөөд дэлхийд энэ чиглэлээр сүүлийн 14 жил нэрд гарч буй нэгэн гэнэ. Брайн Хикс ийн судалгааны байр суурийг дэлхийн CNBC,Bloomberg,Fox News зэрэг нэр хүнтэй агентлагууд байнга анхаарч байдаг байна. Том хөрөнгө оруулагч нар ч сүүлийн жилүүдэд байнга зөвлөлгөө авдаг гэнэ.
Брайн Хикс “Хямрал ба боломж” гэсэн цуврал тайлан илтгэлийг https;//angelnexus.com/o/web/211413 сайт дээр тавьжээ. Брайн Хикс энэ илтгэлдээ Монгол улсыг “Хятадын эрдэс баялагийн нөөцийн агуулах сав” гэж бичжээ.
Тэгээд Брайн Хикс дэлхийн хамгийн их хөрөнгө мөнгөтэй 500 хүнд зориулж та бүхний хөрөнгийг 25,50,биш 57-58 дахин өсгөж чадах маш их нөөц баялаг Монгол улсад байна түүнийг яаралттай ашиглаж хямралаас гарах боломжтой гэжээ.
Монголд энэ зууны эрдэс баялагийн нөөцийн “аварга том тэсрэлт” Дэлхийн хамгийн сүүлчийн аварга том бужигнаан тэмцэл эхэлчихэээд байна та бүү хоцроорой гэжээ.
Монголд байгаа “Энэ нөөцийн сав” –руу цөмрөн орж “цөм авах ашиг” олох боломжийг бүү алдаарай гэж уриалан дууджээ.
Бас Монголын ДНБ ердөө 5 тэрбум доллар хүрэхтэй үгүйтэйг дурьджээ.
Монгол улс буюу “Хятадын эрдэс баялагийн нөөцийн агуулах сав” –нд хадаглагдаж байгаа нөөцийн үнэлгээг дараах байдлаар гаргажээ.
- Уран: 62 мянган тонн буюу зах зээлийн үнэлгээ нь: 6 тэрбум доллар
- Алт: 32 сая унц буюу зах зээлийн үнэлгээ нь: 35 тэрбум доллар
- Зэс: 31,9 сая тонн буюу зах зээлийн үнэлгээ нь: 210 тэрбум доллар
- Нефьт: 31,9 сая тонн буюу зах зээлийн үнэлгээ нь: 210 тэрбум доллар
- Нүүрс 100 тэрбум тонн буюу зах зээлийн үнэлгээ нь: 8 их наяд доллар
Нийт үнэлгээ 8 их наяад 601 тэрбум доллар гэжээ.
“Москвагийн цаг үе” сонины 2009.12.14-ны өдрийн дугаарт ойрын таван жилд Монголын нүүрс хоёр дахин алт гурав дахин зэс дөрөв дахин өсөж ашиг өгнө гэснийг иш татжээ.
Перу, Уганда, Туркменистан зэрэг Монглтой төстэй уул уурхайтай орнуудад хийсэн шинжилгээ судалгаандаа:
Перугийн ДНБ 2005-20007 онуудад 1,999% буюу 19 дахин өсжээ.Гэхдээ энэ өсөлт Перугийн эдийн засагт биш Southern Copper Corp хэмээх гадаадын хөрөнгө оруулагчийн ашиг болсон гэнэ.Зэснээс гадаадынхан Перучуудаас 20 дахин их буюу 369%- ашиг авчээ.
Угандаад ДНБ 2006-2009 онуудад 2,103% буюу 21 дахин өссөн ч Африкийн энэ ядуу үндэстэнд юу ч наалдсангүй. Угандагийн ДНБ 2006 оноос хойш 7-8 дахин өссөн ч Tullow Oil гэх гадаадын компани 21дахин их ашиг олжээ.
Туркменистаны ДНБ 2005-2007 онуудад 23 дахин өссөн.Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 5-д жагсдаг энэ орны иргэд олигтой зүйл хүртэж чадсангүй. Dragon Oil Компани ашиг 391% хувь өсч ,Туркменистаны ДНБ-с 22.8 дахин их ашиг олжээ.
Брайн Хикс ийнхүү Монгол шиг баялагтай Перу ,Уганда, Туркменистан зэрэг уул уурхайтай орнуудад хийсэн судалгааныхаа үр дүнг:
Баялагийн ихэнхийг авлигач төрийн түшмэдүүд нь гадаадынхантай нийлж цөлмөөд, багахан хэсгийг ард түмэн нь хүртсэн талаарх бодит тоо баримтыг ингэж жишээн дээр үзүүлсэн байх юм.
Гэтэл манай улс дэлхийд баялагаараа гайхагдаж байгаа Оюутолгой,Тавантолгойн орд газруудаа ашиглах гэрээг гадаадынханд цөлмүүлэхээр дээрхи улсуудын жишигээр хийсэн талаар хэвлэл мэдээллээр дараах байдлаар бичигдэж байна.
Манай Засгийн газар “Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлал” хэмээх бичигтээ
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.Зоригт дөнгөж 17.5% хувийн ашиг олох гэрээ хийжээ.
Монголчууд ердөө л 10% хувийн хувьцаа эзэмших юм гэнэ.
Оюунтолгойн гэрээг гадаадынханд ашигтай хийснийхээ төлөө Засгийн газрын тэргүүн |асан| С.Баяр 5 сая доллар буюу 6 тэрбум төгрөг, УИХ гишүүд 20 мянган долларын карт авчихлаа.Олон улсад тогтсон ийм жишиг байдаг юм гэж Монголын эдийн засагт анализ хийдэг эрдэмтэн Н.Дашзэвэг бүр телевээр ард түмэнд хандаж зарлаад ч, иргэний нийгмийн хэсэг хүмүүс жагсаж цуглаж бахираад ч ямарч нэмэр болсонгүй.
Монголын ахмад геолигч эрдэмтэн Авирмэд гуай ”Оюу толгойн” нөөц бол дэлхийн 6 миллиард хүнийг тэжээх нөөц, Одоог хүртэл Монголыг тэжээсээр ирсэн улсын төсвийн 70%-г бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээс 6 дахин их нөөцтэй гэж үргэлж ярьсаар….
Гэвч жингэр нохой хуцаж л байна жингийн цуваа явж л байна гэгчийн үлгэр болсоор….
Гадаадын том мэргэжилтнүүд “дэлхий дээрх хамгийн их ашиг олох сүүлчийн төсөл”хэмээн шүүрс алдаад 57 дахин ашиг олох боломжтой гэж хэлээд байхад шүү???
Таван толгойг гадаадынхан 8 триллион доллараар үнэлж байгаа аварга ордоо ердөө 5 тэрбум 492 хон сая долларын ашиг олох тооцоо хийсэн гэнэ.
Бас нэг сонин жишээг дурьдвал : Дорнод монголын гайхамшигтай Тамсагийн тал нутагийг сүйрүүлж байгаа Хятадын 100%-н хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг ” компани бараг 16 жил нефьтийг сорж байгаа, Саяхан ТВ-9-р байгаль орчныг хордуулж ямар аймшигтай болгож байгааг харуулсныг бид мэднэ. Гэтэл энд 4000 хятад ажилладаг тэднээс Монголын хуулиар квотын татвар гэж 6 сард 24 тэрбум төгрөг, сүүлийн 10 жилд 240 тэрбум төгрөг авах ёстой. Гэтэл Монголын Засгийн газар “бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэдгээр авдаггүй гэсэн. Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж гэрээ хийгдэх ёстойг хэнч мэднэ. Манай Засгийн газар ийм их мөнгийг яагаад хятадуудаас авалгүй цайруулсан байх бэ? Сонин байгаа биздээ. Энэ хир зэрэг их мөнгө бэ гэдгийг барагцаалбал, манай бүх 18 аймгийн жилийн төсөв ердөө л 70 орчим тэрбум төгрөг шүү дээ. Тэгээд төсөөл дөө.Гэтэл “Петро Чайна Дачин Тамсаг” компании ашиглалт хийж буй нутаг Матад сум аймагтаа ганц гэрэл цахилгаангүй хамгийн ядуу сум юм. Тэгэхээр Монголчууд бид баялагаа яаж хүртэж байгаа нь Африктай адилхан байгаа биздээ.
Монголын газар нутгийн 50% орчим нь лицензээр гадаадынханы мэдэлд очсон. Одоо 1000 гаруй уурхай ашиглалт хийж байгаа энэ нь 2500 хүний дунд нэг уурхай байна гэсэн үг. Эдгээрээс Эрдэнэт, Шивээ-Овоо,Багануур гэх мэт ердөө 3-4 уурхай л улсынх бөгөөд бусад нь хувийнх бөгөөд гадаадын мэдэлд байна. Цаана нь 4000 гаруй хайгуулын лиценз байгаа. Гэтэл 2 сая гаруйхан хүн ажиллагүй ядуу байгаа нь өнөөх Африкчуудаас ялгаа юу байнав дээ.
Баялагтай буурай орнууд хэрхэн сүйрч байгаа зарим нэг жишээг энд дурьдвал.
Африкийн Конго улс маш их алмааз эрдэнэс баялагтай улс юм. Гэтэл энд нэг нь газар ухаад жаахан алмаз олонгуут нөгөөх нь буудаж алаад аваад явчихдаг байна.
Нажир гээд улс grude oil гэдэг газрын тосыг дэлхийн зах зээлд асар өндөр үнээр гаргадаг байна. Гэтэл энэ газрын тосныхоо барааг нутгийн иргэд хүн амын 90% огт хараагүй мэдэхгүй ядуу хэвээрээ л байдаг гэнэ.
Болив улс дэлхийд байхгүй дүүжин гүүр барьсан ч хөгжиж чадаагүй. Мөн байгалийн баялагийг гадаадынхан цөлмөөд зөөгөөд байдаг. Одоо харин нутгийн сайн эрчүүд нийлээд гадаадынханыг барьцаалж эмнэлэг барьж өг? сургууль барьж өг? гэдэг байна.
Энэ бүхнийг бичихийн учир нь манайхан Африк шиг болчих бий гэж их ярьцгаадаг байсан бол дээр дурьдсан бүхнийг харьцуулаад бодоход “Африкын замруу” аль хэдийн орчихсон явж байна шүү дээ??? Буцах зам байхгүй болсон уул уурхайн галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн өдөр ирэх бүр эрч хүчээ авсаар байна….
Өнөөдөр ингэж дэлхий дахинаа 21 зуунд эзэнгүй “Эрдэнэсийн арал” олчихсон юм шиг шунаглан дайрцгааж байхад, ард түмэн бид өрцлүүлж буй хонь шиг хүлцэнгүй бүлтэгнээд төр засаг хэмээх “өнөөх авилгач дарга нар”таа итгэж найдсаар байх уу?
Л.БОР 2010.08.18