(Улаанбаатар хотод 2015.03.19нд болсон Олон Улсын эрдэмтэдийн хурал дээр Япон улсын Олон улсын сэтгүүлч, судлаач Vumie Hirano-гийн хэлсэн үг.)
…Фукушимад атомын цахилгаан станц дэлбэрсэний улмаас агаарт цацраг идэвхт хорт бодис цацагдаж тэндэхийн хүмүүс маш хэцүү амьдарч байгааг Монголчуудын ихэнх нь мэдэхгүй байгаа. Одоо ч энэ цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг багасгах талаар ямарч хяналт тавьж чадахгүй байна. Япончуудын зарим нь их аюултай нөхцөлд амьдарч ,эрүүл хоол хүнсний асуудал ч хүндрэлтэй болсон. Японы Засгийн газар энэ үнэнг хэлэхгүй нууж байна.

Цацраг идэвхт бодис нь ургамал ба амьтаны генд нөлөөлж өөрчлөлт оруулдаг. Энд Фукушимад атомын цахилгаан станц дэлбэрсэний 2 жилийн дараа гений өөрчлөлтөнд орж ургасан жимс, загасны зургийг харуулж байна. Фукушимагийн ойр хавьд маш их өвчлөлт гарч хамраас цус гарах, хараа муудах,арьс салст өвчлөх, ой санамж муудах, зүрхний өвчлөл, үс унах, гажигтай хүүхэд төрөх, үхсэн хүүхэд гарах, бамбай булчирхайн өмөн үү зэрэг ихэссээр байна. Өмнө нь бамбай булчирхайн өмөн үү 10 000 хүүхдэд нэг байсан бол одоо 10 000 хүүхдэд 100 болж өссөн судалгаа гарсан. Японы Засгийн газар хүмүүс олноороо үхэж байгаа ч нууж эдгээр хүмүүст төдийлөн анхаарал халамж тавихгүй нүүлгэн шилжүүлэх байтугай буцаж эндээ амьдрахад хор нөлөөгүй зүгээр гэсээр байна.
Япон бол жижиг аралын орон цацраг идэвхит бодисын хог хаягдлыг хаана хаяхаа мэдэхгүй байгаа. Түүнийг ураны талаар юу ч мэдэхгүй мэдээлэлгүй аль нэг оронд хаяхаар санаархаж байгаа. Тэр нь Монгол ч байж магадгүй юм. Энэ зураг дээр цацрагаар бохирлогдсон задалж болохгүй төмрийн хаягдал, том том машин техник байгааг харуулж байна. Цацрагаар бохирлогдсон шатааж болох бүх хог хаягдалыг шатаасан цацрагтай үнсийг хаана булшлах нь бас л асуудал болоод байна. Япон орон даяар тараах, өөр мужид булшлахыг ч олон нийт зөвшөөрөхгүй байна.
Бид Дорноговьд очиж хэмжилт хийхэд хэсэг газар Фукушима шиг цацрагийн түвшин өндөр байсан. Ер нь цацраг идэвхт бодист аюулгүй хэмжээ гэж байхгүй. Японы Засгийн газар 0,200 мк зивертыг хэвийн хэмжээ гэж хэлж байдаг.Гэтэл Дорноговьд 0,390 мк зиверт цацрагийн түвшин маш өндөр байсан. Цацраг идэвхт бодисыг хэмжээг бага,дунд ,өндөр түвшинийх гэж хуваадаг. Олон улсын эрдэмтэд энэ маш хортой хог хаягдлыг яах бэ? гэж судалгаа хийсэн байдаг ч ихэнх судалгаанд ураны хог хаягдлыг аюулгүй болгоно гэж байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Маш том нүх ухаж булна гэж ч ярьдаг ч бас боломжгүй юм. Дорноговьд газрын гүнд хүхрийн хүчил шахаж хүдрийн биетийг буталж ураны 85%-г л гаргаж авдаг юм байна. Бусад нь 15% нь дороо үлддэг. Арева компани ураны олборлолтоор гаргаж авсан ураны исэл болон хаягдал шаврыг хамгаалалтгүй хаяснаас байгаль орчныг цацрагаар бохирдуулсан байна. Ураны баяжмалд уран, тори, радон зэрэг элементүүд нь өндөр цацраг идэвхт бодисыг агуулж байдаг. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар ураны маш хортой хог хаягдлыг булшилсан газарт 500 хүн хавдраар өвчилсөн гэж гарсан байна.
Ийм учраас Арева-Кожеговь компани ураны олборлолтыг шууд зогсоох хэрэгтэй. Мөн японы ураны хог хаядлыг Монголд хаяж болзошгүй тул сонор сэргэмжтэй байж шууд зогсоох хэрэгтэй . Хамгинй сүүлчийн захих үг бол уран маш хортой гэдгийг Монголчууд бүгд ойлгож эх орноо хамгаалж тэмцээрэй гэж хэлэх байна.
2015.03.19 Улаанбаатар хот Л.Бор тэмдэглэв.