Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Угсаатны зүйн музей, АНУ-ын Энхтайваны корпусын төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төвийг байгуулжээ.
Тус төв нь орон нутгийнхаа байгаль, түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээллийг гадаад, дотоодын аялагч жуулчдад хүргэж сурталчлах, бодит мэдээллээр хангах, тухайн салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэх, ажиллагсадын мэдлэг боловсролыг дээшлүүлж, сургалт, сурталчилгаа явуулах, байгаль, түүх соёлын дурсгалт газруудын онцлогийг судалж, түүнийг харуулсан гарын авлага, товхимол хэвлүүлж сурталчлах, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралт сувилал, зочид буудал, зоогийн газруудын талаархи жуулчдын хэрэгцээт мэдээлэл, сургалтыг нэг дороос олгох, тэр чиглэлээр үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг ажлын байранд нь сургаж дадлагажуулах зэрэг олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх юм байна.
Мөн жуулчдад зориулан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа орон нутгийн иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, байгууллага хамт олныг хамруулан гадаад, дотоодын аялал зохион байгуулах, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах ажээ.
a
Мэдээг бэлтгэсэн: Г.Сүхээ