АСЕМД ОРОЛЦОЖ БУЙ АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, ФРАНЦ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР ТАНАА:
МОНГОЛ УЛСАД УРАН ОЛБОРЛОХЫГ ЗОГСООХ ТУХАЙ. \2016.07.06 Улаанбаатар хот\
АЗИ- ЕВРОПЫН ОРНУУДЫН АРД ТҮМНИЙ 11-Р ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГАРАХ ТУНХАГ БИЧИГТ ОРУУЛАХ САНАЛ.
1:Монгол Улс 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалд цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, ФранцУлс гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрсөн.
- Гэтэл Францын Арева-Кожеговь компани дангаараа ураны 25 тусгай зөвшөөрөл эзэмшиж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Туршилтын олборлолт” нэрээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэргүйгээр, цөмийн энергийн тухай олон улсын болон дотоодын хууль тогтоомж, стандартыг зөрчин “шар нунтаг” олборлосны улмаас элдэв гажигтай төл гарч, мал нь үхсээр, сүүлийн жилүүдэд голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд үр зулбах нь олширсоор байна. Улаанбадрахын малчид “Үр хүүхдүүдээ энд ирэх хэрэггүй хэмээн захиас гэрээсээ өгч, бид ч дууссан хүмүүс” гэсэн цөхөрлөө барсан гаслангийн дууг Монголын төр огт сонсохгүй, тоохгүй байна. Цацраг болон хүнд металиар хордсон махыг Улаанбаатар хотынхон ч хэрэглэсээр байгаа нь гашуун үнэн билээ.
- Гэтэл Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалд гарын үсэг зурсан АНУ-4, ИБУИНВУ-2, БНХАУ-5, ОХУ-1, Франц -25 ураны тусгай зөвшөөрөл эзэмшиж хайгуул хийж улмаар Цөмийн зэвсэг хийхэд ашигладаг анхан шатны бүтээгдэхүүн болох ураны “Шар нунтаг” Францын Арева компани олборлож эхлээд байгаа нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрсөн тогтоолыг ноцтой зөрчсөн үйл явдал болж байна.
4.Иймд АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц Улсын төрийн тэргүүн нарт АЗИ- ЕВРОПЫН ОРНУУДЫН АРД ТҮМНИЙ 11-Р ЧУУЛГА уулзалтанд оролцогчдоос уранд хяналт тавих чадваргүй Монголд ураны хайгуул хийх улмаар “Шар нунтаг”олборлохыг зогсоохыг шаардаж байна.
ИХ БАГА БАЯН ШАРГА ТББ-ЫН ТЭРГҮҮН Л.БОР 2016.07.06