Челсигийн экс дасгалжуулагч Карло Анчелотти энэ зун ямар ч багаас ирсэн саналыг хүлээж авахгүй бөгөөд нэг жил хөлбөмбөгөөс зайгаа барихаар шийдснээ албан ёсоор зарлалаа.
Миланыг дасгалжуулан шилдэг гэдгээ батлан харуулсан Анечлотти Стэмфорд Брижээс явснаас хойш Рома, Астон Вилла зэрэг клубүүдтэй холбогдоод байсан, гэхдээ тэрээр одоохондоо шинэ ажлыг хүлээж авах сонирхолгүй байгаа аж.
“Би 1995 оноос хойш ямар ч завсарлагагүй ажиллаж иржээ. Харин одоо би нэг жилийн чөлөөг авмаар байна, эргэн тойрноо арай өөрөөр хармаар байна.” хэмээн тэрээр La Stampa-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.
51 настай дасгалжуулагч хэзээ нэгэн цагт Ромаг дасгалжуулна гэсэн зорилготой байгаа хэдий ч яг одоо цаг нь биш хэмээн тодруулан хэлсэн байна. “Би Ромагаас ямар ч төлөөлөгчтэй харьцаагүй, тохироогүй. Би үргэлж хэзээ нэгэн цагт Ромаг дасгалжуулна гэдгээ хэлдэг байсан. Надад үүнийгээ биелүүлэх хангалттай цаг байна” хэмээн нэмж хэлжээ.
Анчелотти тоглогчийн хувиар 1979-1987 оны хооронд Ромад тоглож байсан бөгөөд 150 гаруй тоглолтыг хийж байсан юм.
“CSPORTS TEAM”