Азийн залуучуудын чөлөөт бөхийн 2011 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүн тодорлоо. Тус тэмцээн Индонези улсын Жакарт хотод 2011 оны зургаадугаар сарын 9-12-нд болно.
Ази тивийн залуучуудын АШТ-ий 10 -ны өдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг, 11-нд эмэгтэй 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 50, 120 кг, 12-нд эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын барилдааны аваргуудаа шалгаруулна. Тус тэмцээнд манай улсаас оролцох бөхчүүд, дасгалжуулагч, шүүгч нарыг танилцуулбал, эрэгтэйд 50 кг-д Б.Майдар,
55-кг-д Б.Наран, «Олимп» сургууль 60 кг-д Т.Түвшинтулга,66 кг-д Г.Идэрхүү, «Олимп» сургууль, 74 кг-д Б.Номиндалай, «Аварга» БТДС, 84кг-д Ч.Идэрбаяр ҮБТДС, эмэгтэйд 44 кг-д Төрбатын Цээбилэг, Дархан-Уул аймаг, «Хасу-Мегаватт»,
48 кг-д Ц.Цэнджав, Налайх дүүрэг, 51 кг-д Э.Даваачимэг, БТСДуС, 55 кг-д Б.Номин-Эрдэнэ, «Хангарьд» клуб, 59 кг-д Б.Батцэцэг, Налайх дүүрэг, 63 кг-д Э.Отгон-Эрдэнэ, Сэлэнгэ аймаг, 67 кг-д О.Оюунтуяа, «Аварга» БТДС, 72 кг-д Э.Дорждулам, Багахангай дүүрэг, нар барилдана.